Тоон системийн давуу тал юу вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 17

Энэ долоо хоногоос манай улс аналог системийг унтрааж эхэллээ. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган манай улс ч хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эх орондоо нэвтрүүлж байгаагийн нэг жишээ нь телевизийн тоон систем юм. 

Одоо бидний өргөн ашиглаж байгаа сүүлийн үеийн гэгдэх LCD, LED, Plasma ТВ-үүд нь дэвшилтэт тоон системийг шууд хүлээн авч ажиллах боломжгүй юм. Тоон системийг хүлээн авч ашиглахийн тулд түүнийг хүлээн авч ТВ-рүүгээ дамжуулах төхөөрөмжийг нэмэлтээр авах асуудал гарч байна.

Дэлхийн улс орон бүр өөрийн улс орны нөхцөл байдалд тохируулан янз бүрийн стандартуудыг ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар дэлхий дээр 4 төрлийн газрын тоон телевизийн стандартыг түгээмэл ашиглаж байгаа билээ.

Үүнд: 

  • ATSC (Advanced Television Systems Committee)
  • ISDB-T (Integrated Services Digital Broadcasting Terrestrial)
  • DVB-T (Digital Video Broadcast Terrestrial) – DVB-T2 (Digital Video Broadcast Terrestrial2)
  • DTMB (Digital Terrestrial Multimedia Broadcast)


Дээрх 4 төрлөөс дэлхийн улс орнууд аль нэгийг нь багцаар нь сонгон дангаар нь улсдаа нэвтрүүлэн ашигладаг ба  ингэснээр  улс орны эдийн засгийн хувьд ашигтай байлгаж чаддаг байна.

Аналог системийн дутагдалтай талууд:

    - Сигналийн алдагдал ихтэй (Шуугиан, харилцан нөлөөлөл)
    - Гэнэтийн нөлөөлөлд өртөх магадлал ихтэй (Шууд сигнал болон нөлөөлөгдсөн сигнал)
    - Зурвасын ашиглалт муу
    - Программ бүр нэг сувгийн зурвас ашигладаг
    - Давтамжийн цараа нь өргөн зурвас ашигладаг
    - Нэмэлт өгөгдөл оруулах боломжгүй
    - Хөдөлгөөнт хэрэглэгч хүлээн авах боломжгүй

Тоон системийн давуу талууд:

  • Улс орны хувьд давтамжийн ашиглалтын зурвас нэмэгдэнэ
  • Нэвтрүүлэгийн бүрхэлтийн хүрээ нэмэгдэнэ
  • Сувгийн гажилт муруйлтыг эсэргүүцэх систем сайтай, нөлөөлөлд бага өртдөг
  • Нэмэлт өгөгдөл дамжуулах боломжтой
  • Программын сонголт харьцангуй их
  • Шахалт хийх гайхалтай боломжтой
  • Хөдөлгөөнт хэрэглэгч телевиз хүлээн авах боломжтой
  • Үзэгчид хүсвэл программаа буцааж үзэх боломжтой
  • Телевизийн төлбөрийн шинэ аргачлал нэвтрэх боломжтой
  • Нэг давтамжийн сүлжээ нэвтрүүлэх боломжтой

 Ашиг тус:

  1. Программын сонголт сайтай /ижил давтамжийн зурвасаар маш олон программ хүлээн авна
  2. Чанарын өндөр түвшний нэвтрүүлэг үзэх боломжтой
  3. Программын электрон зааварчилгаатай
  4. Нэмэлт мэдээ мэдээллүүдийг хүлээн авах боломжтой /гамшгийн үеийн мэдээлэл, урьдчилсан сэргийлэх, ачаалал/
  5. Үзэгчид хүсвэл программаа буцааж үзэх гээд олон боломжийг хэрэглэгчдэд давхар олгож байгаа юм.

 Аналоги системийг унтраах хуваарь:

- Улаанбаатар: 09.25-10.05- ны  хооронд

- Төв, Өмнөговь аймаг: 07.15-07.25-ны  хооронд

- Баян-Өлгий, Хөвсгөл аймаг: 09.05-10.05-ны  хооронд

- Сэлэнгэ аймаг: 08.05-08.25-ны хооронд.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vvb(122.201.21.163) 2025 оны 03 сарын 13

Sistem hogjim

1  |  0
Монгол зочин(43.242.243.129) 2025 оны 03 сарын 13

Энд аналог болог тоон системийг харьцуулсан мэдээг оруулж тоон системийг бүхийл талаар илт давуу хэмээн сурталчилажээ. Гэтэл Улсын баярын өмнөх өдрөөс аваад өнөөдрийг хүртэл кабелийн телевиз болон үндэсний телевизээр нэвтрүүлж байгаа хуваарьт нэвтрүүлэг нь заримдаа зурагдсан СД адил бүрэлзэх, гацах, дуу нь тасалдах үзэгдэд байнга шахуу давтагдах боллоо. Үүний шалтгаан хаанаа байна вэ. Энэ байдлаараа бол тоон систем чинь аналог системээсээ доор болчих гээд байна шүү

1  |  0
зочин(103.10.21.12) 2025 оны 03 сарын 13

энэ тухай хаанаас лавлаж тодруулж болох юм бээ..утсаа бичээчээ

1  |  0
Top