Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-нөөс наймдугаар сарын 14-н хүртэл хааж, засвар шинэчлэлтийн ажил хийж байгаа.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 19 чиглэлийн 279 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж, Т-3, Т-5, Т-4 чиглэлийн троллейбус түр хугацаанд шугамд явахгүй боллоо.
Мөн “Т-2- ХМК-Вокзал”, “Т-6-БММЗ-Ботаник” чиглэлийн троллейбусны маршрутад өөрчлөлт оруулахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )