Гудамж төслийн хүрээнд "Монос"-ын уулзвараас Нисэх, Яармагийн уулзвар хүртэлх 5.5 километр замыг өнгөрсөн 2014 оны намраас өргөтгөн шинэчилж эхэлсэн билээ.
Уг зам нь нийслэлийн барилга үйлдвэрлэлийн бүсийн гол зам учраас том оврын тээврийн хэрэгсэл байнга зорчдог. Тиймээс том оврын машины даацад тохирсон шинэ технологийг ашиглаан замыг барьж байгуулсан юм.
Замын гүйцэтгэгчээр "Арц суварга", "Бадрах Ойл" компаниуд ажиллаж байгаа бөгөөд 26 см зузаантай бетон арматур бүхий даацын зам болгон шинэчилсэн байна.
Тэгвэл уг зам наадмын өмнө ашиглалтад орж, тээврийн хэрэгсэл зорчиж эхэлсэн. Харин албан ёсны нээлт нь ирэх сард болно гэдгийг албаныхан хэлж байна. Сонирхуулахад, уг зам нь 60 жилийн настай бөгөөд урсгал засвар хийдэггүйгээрээ онцлог юм байна.
Сэтгэгдэл ( 3 )
saindaa l 5 jil l bolno
Ai medehgyui odoo itgehed hetsuu bolson ulsuud
:-bd =D>