Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөр, тооцооны систем нэвтрүүлэх ажил дууссан байна. Ирэх баасан гараг буюу энэ сарын 24-нд Чингисийн талбайд нийтийн тээврийн цахим системийн нээлт болох бөгөөд энэ үеэр иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
Иргэд нийтийн тээврийн цахим картаа аль ч автобусны буудал дээрээс худалдан авах, мөн сунгалт хийлгэж, цэнэглэх боломжтой юм. Цахим картны үндсэн үнэ 3600 төгрөг байх бөгөөд дотроо оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг олон төрөлтэй байх юм.
Сэтгэгдэл ( 0 )