Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс ирэх сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.
Энэхүү наадмаар дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ гэж зохион байгуудагчид үзэж байна. Тиймээс НЗДТГ-аас энэхүү наадмыг дэмжин ажиллаж, аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох Mongolian Tourism Market (MTM) –ийг наадмын үеэр зохион байгуулж, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид "Саран хөхөө" дуулалт жүжгийг дэглэн олон нийтэд толилуулахаар боллоо. Мөн наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэхээс гадна Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдах юм байна. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж.
Наадмын хөтөлбөрт Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэжмээнүүд багтжээ.
Наадмын өдрүүдэд Хүй долоон худагт 256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлах юм байна.
Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүдийн цолыг харгалзалгүйгээр сугалаагаар оноолт тааруулан барилдуулахаар болжээ. Энэхүү наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдах юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Iiimerhuu demii ard tumnii tolgoi erguulsen huuchin tsagiin uzver ch um shig uy ch gemeer umnuudaa bolij uzvel yasan um bol doo gej bodogdoh um.uunii ur dun n yag uy um,Mongolchuudiig l yaduuruulj hudlaa bayan saihn oron bolj haragdah gesen teneg sedeliin neg l bn.odoo idej uuj nargih tsengehee tataad bodit amidralaa mederch hogjson ornii jisheend hurehee l bodmoor bn daa. ai hoorhii hoorhii gej gadniihan ineed n hurdeg bh daa gehees Mongol geheesee ichih um.