Нэрт реппер “50 цент” буюу Куртис Жексон саяхныг хүртэл хамгийн баян репперүүдийн нэгд тооцогдож, ламборжини, бентли, роллс ройс зэрэг олон автомашинаа ээлжлэн унаж, тансаг хаусанд тухалдаг байв. Гэсэн ч тэрбээр саяхны нэг өдөр дампуурлаа зарлаж, олон сая ам.долларын өрөндөө бүх эд хөрөнгөө өгсөн ч цаанаа нь дахиад 30 орчим сая ам.долларын өр үлдсэн аж. Энэ зуур түүнийг секс бичлэгийг нь цахим ертөнцөд тавьсан хэмээн нэгэн эмэгтэй “50 цент”-тэй шүүхдэлцэж, мөнгө нэхэмжилжээ. Харин энэ асуудлаар шүүхэд ирэхдээ тэрбээр үнэхээр хоосорсон иржээ. Гаран дахь цагаан алтан цаг нь энгийн резинэн цагаар солигдож, чихэн дэх цагаан алтан ээмэг, хуруун дах цагаан алтан бөгж нь үгүй үнэхээр хоосорсон илт байв.
Сэтгэгдэл ( 2 )
Why does this have to be the ONLY rebllaie source? Oh well, gj!
туг ч барина тугалч хариулна даа тэгээд хариулаад байдаа удахгүй томрох болтугай