Усан хөшигний ажил дуусаагүй байхад тууз хайчилж сүржигнэсэн байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 28

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор хийж байгаа ажлын нэг нь усан хөшиг.

Наадмын өмнө Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийж хүлээлгэн өгч байсан бол өнгөрсөн пүрэв гаригт Арслантай гүүрний усан хөшигний нээлтийг сүр дуулиантай хийсэн билээ. Гэвч нээлтээ хийгээд долоо ч хоноогүй байхад нийслэлийн иргэдэд төдийлөн таалагдсангүй, хэл ам дагуулж эхэллээ.

Уг нь Сөүл хотын Banpo гүүрний алдарт усан хөшгийг дуурайлган хийхээр зураг төсөл үзүүлж байж зөвшөөрүүлсэн сураг гарсан. Гэвч дуурайх нь байтугай дөхүүлж ч чадаагүйгээс иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Түүгээр ч зогсохгүй усан хөшиг өчигдөр ажиллахгүй байсан бөгөөд зарим хэвлэлээр эвдэрсэн гэх мэдээлэл ч түгэв. Үүнд албаны хүн “Бороо орж байгаа болохоор ажиллуулаагүй” гэх тайлбарыг өгсөн юм. Үнэхээр борооноос болж ажиллахгүй байна уу, эвдэрснийг нь азаар бороо орж цайруулсан уу гэдгийг цаг хугацаа харуулна биз.

Харин Арслантай гүүрээр явсан иргэдийн олонх нь “70 сая төгрөгөөр ийм “хошин шогийн” юм хийж байхаар Сэлбэ голоор урсч байгаа хогоо цэвэрлүүлсэн бол хөрсний бохирдол багасч болох байлаа. Усан хөшиг нь гүүрэн дээгүүр яваа хүнд харагдах нь байтугай ажиллахгүй байна. Дээр нь өнгө үзэмжгүй юм” гэж байв. Арслантай гүүрэн дээр жижиг худалдаа хийдэг Ш.Лочин “Ард иргэдийн мөнгөөр гараа угаасан ажил болж байна. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж байсан. Гэтэл тав хонохгүй ажиллахаа больчихлоо. Засгаа авч явж чадахгүй байгаа хүмүүсийн л хийж байгаа ажил.

Голынх нь усанд битүү хог хөвж байхад усан хөшгөөр ч яах билээ. Дээр нь хийсэн зүйл нь үзэмжгүй болохоор хотын нүүр царайд өнгө нэмэх нь юу л бол” гэлээ. Нээрээ ч Арслантай гүүрийн хоёр талаас труба татаж, лед гэрэл, хоёр мотор тавьсан өнгө үзэмж, баталгаа муутай нь хэнд ч харагдаж байлаа. Ядаж татсан трубагаа будчихсан бол арай л дээр байсан юм шиг. 70 сая гэдэг бага тоо биш. Гэтэл энэ мэтээр татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байгаа нь харамсалтай.

Дээрх ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн гэх “Хан урсгал” ХХК зам, гүүрийн ажил хийдэг мэргэжлийн бус компани аж. Энэ компанийг тендергүйгээр тус ажлыг авсан гэх мэдээлэл ч байгаа юм. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, чимэглэл хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбатаас цөөн асуултад хариулт авлаа.
 
-Арслантай гүүрийн усан хөшиг иргэдэд төдийлөн таалагдсангүй, хэл ам дагуулж эхэллээ. Ер нь энэ усан хөшигний зураг төслийг анх яаж хийсэн юм бэ?
 
-Бидний тавьсан зорилго бол гүүрээс хоёр тийш 4-5 метрийн зайд ус цацаж, усны доорх чулууг ашиглаж, байгалийн эко орчинг үүсгэхээр зураг төслийг хийсэн. Энэ нь гүйцэтгэсэн компанийн ажлын төлөвлөгөөнд орсон байгаа. Том голын хувьд усан хөшгөнд голынхоо усыг ашиглаж байгаа. Харин Арслантай гүүрийн хувьд Сэлбэ голын усыг ашиглах боломжгүй байсан.

Тиймээс бид усан хөшгийг хөрсний усыг ашиглаж хийсэн. Үүний ач холбогдол нь усны чимээг сонсч, усыг харснаар нүдний харааг сайжруулдаг. Чихний сонсгол сайжруулдаг, мөн агаар дуслын өвчнөөс сэргийлэх үндсэн санаагаар хийсэн юм. Нээлтийн ажиллагааны үеэр хойд талын хэсэг нэг метр байсан. Одоо 2.5 метр болсон. Урд талынх анх хийхэд 2.5 метр байсан бол цацалт нь 4-5 метр болж тэлсэн. 3-4 хоногийн дараа хойд талын усны цацалтыг урд талынхтай адилхан болгох тохиргоо хийж байна. Өөрөөр хэлбэл, усны цацах хэмжээ нэмэгдэж байгаа. Үүнээс гадна доор нь байгаа чулууг усны хөшигт нь тохируулж өөрчлөх ажлыг хийж байна.
 
-Усан хөшиг ажиллахгүй эвдэрсэн гэх мэдээлэл байна?
 
-Бороо орж байгаа учир түр зогсоосон байгаа. Бороо намдахаар ажиллана. Ажлыг хийж дуусаагүй, горимын ажил хийгээд явж байхад эвдэрсэн гэж байгаа нь харамсалтай байна. Бид насосны горомыг өөрчлөх туршилт хийж дуусаагүй байна шүү дээ. Энэ ажлыг тууз хайчилж танилцуулсан нь хотын гудамжинд ийм төрлийн усан хөшиг ажиллахад бэлэн болж байна гэж үзүүлсэн болохоос бүрэн дууссан гэж үзүүлсэн юм биш.
 
-70 сая төгрөгийг усан хөшиг хийхэд зарцуулсан. Үүнд яг ямар ажлууд багтсан бэ?
 
-Усан хөшгийг хийхэд асуудал их тулгарсан. Нэг цооног ухаад үүнээс хоёр насос ажиллуулах гэхэд 30 секунд болоод гацаад эхэлсэн. Тиймээс дахин нэг цооног байгуулж, насосыг дахин тусад нь тавьсан. Ер нь усан байгууламж гэдэг хүндрэлтэй ажил юм билээ. Учир нь, үүнийг бид анх удаа хийж байгаа. Гэрэлтүүлгийн хувьд гүүрнээс дөрвөн метрээс багагүй зайд тусах гэрэл тавьсан.

Хөрөнгө мөнгөний хувьд зураг төслийн үнэд дөрвөн сая төгрөг, цаашлаад гадна цахилгааны үнэ орж байгаа юм. Гадна цахилгааныг Номын худалдааны төвөөс кабелаар зам хөндлөн сэтэлж байж татсан. Үүнээс гадна усан хөшиг хоёр талдаа цооногоос бүрдэж байгаа. Мөн лед гэрэл тавьж, доод талын тохижилтын ажил орсон. Ямартай ч албаны хүний хэлж буйгаар усан хөшигний ажил дуусаагүй байгаа аж. Ажлын бүрэн гүйцэтгэл дуусахаар ямар болохыг хараарай гэсэн юм.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ап(150.129.140.53) 2015 оны 07 сарын 28

Шуумжлээгуй Бол энэ чигт л орхих бсан шуу дээ

0  |  0
zochin(43.242.243.249) 2015 оны 07 сарын 28

Ichij amidraasai iim usan heshig delhii deer bhgui bugdiig ni 461-d hii

0  |  0
zochin(79.250.43.240) 2015 оны 07 сарын 28

70 saya avaad ah duu hamaatan sadangaa ajiluulaad, tegeed neg ijmerhuu l jum bolloo. Ene tendees huuchin turba, hog avchirch hunij nud huuraad.

0  |  0
zochin(79.250.43.240) 2015 оны 07 сарын 28

70 saya avaad ah duu hamaatan sadangaa ajiluulaad, tegeed neg ijmerhuu l jum bolloo. Ene tendees huuchin turba, hog avchirch hunij nud huuraad.

0  |  0
zochin(112.72.13.210) 2015 оны 07 сарын 28

хаана ч хариуцлага тооцох гэж байхгүй. новшийн юу хийхээ болих хэрэгтэй !!!...

0  |  0
tataar(202.70.46.200) 2015 оны 07 сарын 28

Ger xoroololiin gar nvvr ugaadag goojuur l ymdaa.70 sayig xeregtei gazar ni zartsuulaxgvidee 8-X

0  |  0
баяраа (27.123.214.118) 2015 оны 07 сарын 28

Усан байгууламж гэчихжээ юун хүндрэл ажлаа мэдэхгүй хүмүүс арга эвээ олохгүй хэцүү байсан байх л даа сэтгэл дутсан ажил болжээ буцаагаад хуулж авсан нь дээр ичдэг байх хэрэгтэй. Ичихгүй л дээ

0  |  0
nz(202.179.11.107) 2015 оны 07 сарын 28

za duusahaar ni haray da humuus e

0  |  0
zochin(103.10.23.127) 2015 оны 07 сарын 28

Yag teneg hvmvvst yum yarij bgaa yum shig l yum yarij bna daa bidend yadaj haritsuulsan zurgii ni haraarai arail dendvv hariutslaga haana bnaa

0  |  0
Амараа(122.201.25.222) 2015 оны 07 сарын 28

Наадах чинь усан хөшиг биш зүгээр ГООЖУУР байлээ, үнэндээ санаа зовж ичиж үхмээр юм хийх юмдаа арайч дээ, идэж уугаад сурчихсан та нарыг хотынхон чинь яахав мэдэж байгаа одоо цайрчихсан гарууд гэдгийг чинь ойлгоно, үлдсэн 1 жилийнхээ дотор маргааш үхэх гэж байгаа юм шиг яарч сандраад хэрэгтэй хэрэггүй юм эрүүл согтуудаа зүүдлэж, зөвхөн өөрөө л ойлгодог шинэ санаа нээлт хийж тэрийгээ тэнэгээ гайхуулна, гэхдээ гадныхан хараад үнэндээ соёлын шоконд орно шүү дэлхий дээр ийм ГООЖУУР байхгүй шүү, та нар өөрсдөө гадаад дотоод явж л байсан байх ийм юм байсан уу, ядаж эрээн явж байсан биздээ

0  |  0
zochin(122.201.22.13) 2015 оны 07 сарын 28

yer ni usan hushig hiih hereg baisan yum uu .?????? ediin zasag hundreltei bhad iim onts ach holbogdolgui yumand mungu zarah hereg bsan uu?????? mungu ugaah l sanaa shd ard tumen medehiin deedeer medej bna shd . odoo bolimoor yum hend ch hereggui iim yum hiihee boli.boli ..!!!! arai heterch bna , ard tumniig denduu doromjilj bna shuu !!!!!!!!!

0  |  0
зочин(202.21.124.17) 2015 оны 07 сарын 28

Хотын дарга нарын ах дүүс, мэргэжлийн бус хүмүүс байх л даа, улсын мөнгийг идэж байна ш дээ, Хууль хяналтын байгууллага шалгаач ээ,

0  |  0
zochin(202.70.43.18) 2015 оны 07 сарын 28

UB hotiin tsalingui ajillaj baigaa olon orlogch darga nart 70 say ni ochison yum bishuu Tuunihee orond hogoo tseverluulvel eruul mended ashgtai baimaar yum Ajil huuvel chanartai hiij surah Odoo bayr naadmaa zogsooj ulsaa hegjuuleh heregtei

0  |  0
ard(182.160.0.193) 2015 оны 07 сарын 28

Ene novshnuud ajil hiih bish yaj hulgai hiie gehees noir ni hyrdeggyi baih aa Horsnii usiig ni tcatcaad baihaar usnii nootc maani yah bol

0  |  0
eo eo(202.179.20.68) 2015 оны 07 сарын 28

ee enyygeer yahah yum be.selge goloo tseverlehgyi baij yana daa

0  |  0
Hyyhed(99.71.210.62) 2015 оны 07 сарын 28

Duusaagyi bj Tuuz haichladag medrel obchtei hymyys umuu ? Hudlaa yariltslaga ogson bn medeejiin bhad

0  |  0
zochin(103.26.193.236) 2015 оны 07 сарын 28

ene bol yaji shaagaad chi 70 saya tug-iin une khurekhguy . 7 saya bolwol owoo yum. ulsyn mungiig saikhan shaakh yum daa

0  |  0
Top