Хүний эрхийг дээдэлнэ хэмээн олон улсын өмнө үүрэг хүлээсэн ч хүний эрх зөрчигдсөөр байгаа Монгол Улсад Ази-Номхон далайн орнуудын хүний эрхийн бага хурал болох талаар гаднын сайтад мэдээлжээ. Ази-Номхон далайн бүс нутаг нь дэлхийн хүн амын гуравны хоёр буюу 4.1 тэрбум хүний гэр болсон томоохон бүс нутаг бөгөөд зөвхөн үүнээс нь харсан ч бага хуралд нь өндөр ач холбогдол өгөхөөс өөр аргагүй.
Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн гишүүн орон Монгол улс өнөөдрөөс энэ бүс нутгийн хүний эрхийн тэргүүлэгч орон болж, XX дахь удаагийн уулзалтыг зохион байгуулахаар болов. Энэ уулзалт буюу бага хурал ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо болно. Зохион байгуулагч нь Монгол Улсын Үндэсний хүний эрхийн комисс. Юутай ч, энэ уулзалтад 20 гаруй орны 150 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Нөгөө талаас хүний эрхийн олон улсын бага хурал оролцогч орнууд тэр дундаа Монгол Улсын хүний эрхэнд чухал хувь нэмэр оруулна гэж олон улсын хүний эрхийн шинжээчид хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )