Улс төрийн тойм:Ш.Сайхансамбууд гурван жил хорих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 07

Zindaa.mn сайтад өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн улс төрийн мэдээ, мэдээллийн тоймыг танд хүргэж байна. Та мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Zindaa.mn сайттай хамт байсанд баярлалаа.

С.Баяр ярилцлага өглөө: “Оюу толгой, Таван толгойн гэрээ бол стратегийн орд газруудыг ашиглах жишиг тогтоож өгч байгаа юм” 

 ...Оюу толгой, Таван толгой шиг орд газруудыг илрүүлэх магадлал өндөр бий гэж үздэг. Би  Оюутолгойн гэрээг  муу гэрээ гэж хэлж чадахгүй. Жирийн наймаан дээр бодоод үз л дээ. Би нэг ч мөнгө гаргахгүй байна шүү дээ. Тэгээд ашгийн 60 хувийг авахаар  боллоо. Нөгөө талаас Оюу толгойн гэрээнээс нэг тийм хумсалсан юм шиг авлига авсан юм шиг яриад байгаа юм. Тийм баримт...

 “Том” намууд ялгаварлан гадуурхалтын үүр, гишүүд нь хэрэглээд хаядаг салфетка юмуу? 

...Зарим нь “Намд л орохгүй бол дээш ахих шаанс алга” гэнэ. Нөгөө хэсэг нь “Төрийн албанд орж ажиллахад намгүй бол нэмэргүй” гэж байна. Уг нь нам, төр хоёрыг зааглаж, төрийн албан хаагчдыг намаас нь түдгэлзүүлсэн гэдэг. Гэвч том намаас зөвшөөрөл аваагүй бол төрийн алба руу өнгийх эрх хэнд ч...

Ш.Сайхансамбууд гурван жил хорих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ: Түүнээс хахууль авсан улс төрчид тодрох мөч ойртлоо 

...Ш.Сайхансамбуу гишүүнийг ярилцлагынх нь мөрөөр Авлигатай тэмцэх газрынхан анх удаа дуудаж асуухад "Би ярилцлага өгсөн. Гэхдээ хахууль өгсөн гэж хэлээгүй. Сэтгүүлч хэтрүүлсэн байна" хэмээн сэтгүүлч рүү бухаж үзсэн байна. Гэвч түүний хэлсэн ярьсан үг бүр нь диктафонд хураагдсан учир мэлзэх, бултах ямар ч боломжгүй болжээ. Монголын хамгийн баян хүмүүсийн нэг Ш.Сайхансамбуу хахууль авсан...

Д.Зоригт, С.Баярцогт хоёрыг огцруулах “Бор шувуу” дахин жиргэв

...“Баяртай найз нараа. Үнэхээр хамгаалах аргагүй боллоо. Хамтдаа унаад яахав. Та хоёр минь түрүүлээд явж үз дээ” гэх нь...

С.Баяр урвагч уу, дарангуйлагч уу? 

...УИХ С.Баярын хор найруулгаар 2008 оны 7 сарын 1-ний үймээн самуун, улс төрийн аллагын дараа стандарт бус Засгийн газар байгуулж Оюу толгойн гэрээг монголчуудад ашиггүйгээр шийдсэн байна. УИХ-аас гэрээний талаар Засгийн газарт хандаж тогтоол гарган, чиглэл өгсөн боловч...

Дуучин С.Жавхлан ялах болтугай! 

... түүнийг улс төрийн хүүхэлдэй болгох санаархлыг хэдхэн хүн эхлүүлээд зөнд нь хаячихаж. Нэгэнт хар багаасаа Пи Ар төлөвлөгөөний “золиос” болсон Жавхлангийн залуу тархи яг тэр чигээр нь улс төрийн том төлөвлөгөө гэж ойлгоод...

  “Колонк”-ийн дарга нарын колончлолыг улс төрчид өөгшүүлээд байна уу? 

...Нефть импортолдог энэ хэдэн компаниудын зээлийн хүүгийн нөхөн олговор гээд 3.5 тэрбум төгрөг хүртэл засгаас гаргаж өгөөд байхад хуншгүй зан гаргаж үнийг нэмсэн. С.Баяр тэдэнд...

 

Гахайн ферм”-ийнхэн О.Магнайг яллаж чадна, харин ард түмнийг чадахгүй

…1990-ээд оноос хойшхи бүх сонгууль хуудуутай болж ирсэн гэдэгтэй одоо маргах хүн нэг ч байхгүй. Эрх баригч гэгдээд байгаа “гахайн ферм”-ийнхэн хүртэл нэг муу ойлгохтойгоо болж байна. Хүний эрх ямархуу хэмжээнд зөрчигдөх болсныг…

Д.Зоригт сайдыг огцруулах шалтгаанууд

...Зоригт сайдыг огцруулах долоон ундэслэл бий гэж үзжээ. Түүнийг УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн ордод Монголын тал хөрөнгө оруулалтаа нөхсөн даруйд төрийн эзэмшлийн хувь хэмжээг...

Луйврын сонгууль болдгоороо болно, харин МАН хууль засчих вий! 

2008 оны сонгуулийг луйвар болгоход түүнд үнэндээ их амархан байлаа. УИХ-ын тамгын газрынхан сонгуулийн хуулийг шинэчлэн баталмагц нийтэд хэвлэн түгээхдээ засвар хийчихсэн байв. Ингэхдээ...

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж агаарын бохирдолтой тэмцэж, Сү.Батболд харин зүгээрийг хийж сууна

...мань хүн анх Ерөнхийлөгч болмогцоо “Надад таагүй ханддаг хүмүүст сайхан сэтгэгдэл хоногшиж үлдтэл би ажиллана” гэсэн хатуу “тангарагаа” сахиж буйн шинж болов уу. Мөн дахиад 2013 онд Ерөнхийлөгч болохоор одооноос бэлтгэлээ базаан, ПИ АР гэгчийгээ амжуулж...

Т.Бадамжунай Замын-Үүдэд казино “байгуулан” хувь хүртээж эхэллээ 

...Мань хүн сүүлийн үед УИХ-ын Тамгийн газрын дарга Шаравдоржийн Морин даваанд хязгаарлагдмал үйлчилгээтэй, зөвхөн дарга нарыг зугаацуулдаг казино  байгуулах гээд шударгадуу гишүүддээ хамраа тас цохиулж бүрмөсөн орхисон казиног Замын-Үүдэд байгуулахаар Америкчуудтай найзлаад...

Монголд Ленин, Троцкий нар дахин ”мэндэлж” нууц бүлгэм байгуулж эхэллээ 

...Лениний ард түмнээ хоморголон хороох, алан хядах үйл ажиллагааг урьдаас мэдсэн юм шиг хэлсэн хэрэг байлаа. Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар тэдний хойд дүр болж байгаа юм даг уу даа. Монголд Оросын хувьсгалын хоёр том зүтгэлтэн мэндэлжээ гэхэд...

Жагсагчдын нэрлэсэн олигархи биш улс төрчид 

...Тэгвэл энэ удаад Их хуралдайд оролцохоор хөдөө орон нутгаас ирсэн нэгэн төлөөлөгч УИХ-ын олигархи биш их цэвэрхэн хүмүүсийг нэрлэлээ. Тэр хүн нөгөө гишүүдийн нэрийг алга дарам цаас харж байгаад нэрлэчихлээ. МАН-аас...

Чөлөөт хэвлэлийн дайсан, олигархи Л.Гансүхийг улс төрөөс арчъя! 

...Цаг өөр болж, Гансүх олигархи болж. Сэтгүүлчдийг нэг нэгээр нь барьж, шорон “амладаг” болж. Нэг гэр бүлийн хоёрыг бичсэн зүйлийнх нь төлөө нялх үрийнх нь сүү үнэртсэн манцуйтай хамт шоронд...

”Анод”-ын Н.Даваа иргэний хөдөлгөөнийг дэмжиж, Үндэсний компаниудаас мөнгө татаж эхэлжээ 

...Тэдний хэргийг одоо прокурорынхон хянаж байгаа гэх. Оноовол зохих ял нь ч урьдчилан төлөвлөгдөөд буй аж. Дээд тал нь тэд...

Хөвсгөлийнхөн Сү.Батболдын эсрэг бослого гаргах бололтой 

...Сү.Батболд Хөвсгөлд нисч очоод Могойн гол дээр нь цахилгаан станц барихаар болжээ. Том амалж байх юм гэнэ. Танай сумыг бүү хэл ойр хавийн хэдэн сум, аймгийг цахилгаанаар хангана...

 

Zindaa.mn  Улс төрийн мэдээллийн алба.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top