Арай ч дээ “Алтан сарнай”

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 03

 Шинэ оны босгон дээр хаа сайгүй албан байгууллага, ААН-үүдээс эхлээд энэ  тэндхийн зүс үл таних холбоод, ТББ-ууд "Оны шилдэг" хэмээн  хэн нэгнээ тодруулдаг бугшсан гэмээр утгаа алдсан  арга хэмжээнүүд борооны дараах мөөг шиг олширчээ.

Үүн дундаас арай дөнгүүр арга хэмжээ нь Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны “Алтан сарнай” наадам байсан. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш тухайн оныхоо манлайлагчдыг нэрлэж, “Алтан сарнай”-н эздийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл 16 дахь удаагийн “Алтан сарнай” наадам өнгөрсөн бямба гаригт болж, 2016 оны салбар салбарын онцлох хүмүүсээ  тодрууллаа.

Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох “Алтан сарнай”-н эзнээр алдарт 60 тэрбумын гуншингийн эзэн Ц.Сандуй тодорсон нь  тус  наадмын нэр хүндийг  сэвтүүлж орхив.

НИТХ-ын дарга Ц.Сандуй  нь оны онцлох хүнээр шалгарах бүү хэл улс төрд нэр хүнд нь унасан нэгэн юм. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр хэсэгтээ шуугиан дэгдээж  албан тушаал наймаалцах замаар  60 тэрбум төгрөг босгох тухай аудио бичлэгт НИТХ-ын дарга Ц.Сандуй холбогдсон.  Үүнийгээ тэрээр хүлээн зөвшөөрсөн  байдаг ч хууль хүчний байгууллагынхан үгүйсгэн өнөөдрийг хүртэл хав дарсан.

 Мөн НИТХ-ын даргын албан тушаалд “амь тавин” байж  очсон ч өнөөдрийг хүртэл нийслэлчүүдийн  нүдний өмнө үзэгдэх, гарт баригдах ажил хийсэнгүй. Харин  ч эсрэгээрээ нийслэл хот маань нэг л "ундуй сундуй" болж цас мөс, утаандаа дарагдан эзэнгүй хот болон хувирав.

Тийм атал “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнийг  хээв нэг зохион байгуулж, энэ үеэр "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын дипломатчид зодуулж, өнөөдрийг хүртэл түүний биеийн байдал хүнд  байгаа юм. Ц.Сандуйгийн зохион байгуулсан цэнгүүний балгаар ард түмний хайртай дуучин маань эрүүл мэндээрээ ийн  хохирчихоод байхад тэр ганц үг “ган” хийгээгүйн дээр хүн чанар гарган эргэж тойрч очсонгүй. Энэ бүх үйлдэл нь Ц.Сандуйг хэн болохыг шууд тодорхойлж байгаагаас гадна хотын хөгжилд анхаарал халамж тавих хүн биш гэдгийг ч үүгээрээ  харуулаад амжив. Өнгөрсөн  богино хугацаанд энэ мэт олон дуулианы эзэн болсон Ц.Сандуйг нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүнээр тодруулж байгаа нь “Алтан сарнай” наадмын үнэ цэнэ алдагдсаны нотолгоо боллоо.


Б.Алтжин

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.100.138) 2025 оны 03 сарын 13

Ийм өөдгүй, улс төрийг наймаалалцдагөө дгүй муухай залуучууд л монгол улсыг дорд улс болгох гээд байна цаана чинь...

1  |  0
(139.5.217.72) 2025 оны 03 сарын 13

Yamar nuureeree ineej bgaad shagnal avch chadaj bnaa.Ahmaduudaasaa surah um ih bnaa ene zaluuchuudad!Zohiolch Urianhai guya yaduu hun amidarch bgaa ulsiin toroos bi shagnal avahaasaa ichij bna geed shagnalaasaa tatgalzsan shuu dee!!!!!!!Mon UIH-iin gishuun Javhlan ard tumnii amidral hetsuu bhad shine jiliin tsenguund oroltsoj bayarlahaasaa tatgalzsan shuu dee!!!!!!

1  |  0
(66.181.188.74) 2025 оны 03 сарын 13

ТҮЦ-нүүдийг буулгах ажлыг Сандуй их шургуу хийж хэдэн ядарсан иргэд, эмээ нарыг ажлын байргүй болгож харин авилгал өгсөн ТҮЦ-ийг үлдээж байгаа хүн. 60 тэрбумын схемээ амжилттай хэрэгжүүлж байгаа хүнд шагнал өгөлгүй яах вэ дээ.

1  |  0
(122.201.22.28) 2025 оны 03 сарын 13

МЗХ чинь бас л нийслэлд оршиж байгаа биддэ? Тэнд удирдлага гэж юм байж л таарна. Нэгэнтээ удирдлага байгаагаас хойш Сандуйд төлөх л болно доо. Харин ч төлбөрөө нэг муу цол тэмдэгээр хаалгах чинь хямралын үед маш овжин шийдэл.

1  |  0
(182.160.0.48) 2025 оны 03 сарын 13

60terbumiig olood ugchihsun hund hen yu helhev dee.SHagnaad bhaas uur yahav erunhiilugch bolvol bur tomronp.1-r horoololiin rtsest mundag tom barilga barigdaj bna.ene Sunduigiih ahiihaa kompanii nereer barij bna.bas uuriiguu martahgui davhar shagnaad bgaag ter mungu oluuldag darga ni medej bgaa bolov uu esvel songuuliin shagnal ni yum bolov uu.M.Enhbold ih haylgatai yum bna shuu.im huniig erunhiilugch bolgoh ni her onovchtoi yum bol olon doloogchtoi hun torohgui garch ireed zaidalchih bhdaa.Mongold unen shudraga gedeg 2 ugiig ugsiin sangaas MAN hassan gants oruulj irsen sain helleg bol ALBAN TUSHAAL ZARNA gedeg hellegtei bolson Sunduigiin GOL bizness ene haltar tsarait odoo buur ih oodorno doo.Ard irged guilgachin baih ni tednii hohi gej heldeg gants ugtei gesen ..

1  |  0
(123.179.27.162) 2025 оны 03 сарын 13

Монголчуудын хэдэн хувь нь ингэж ичих нүүр эрээ цээр ээ алдсан бол доо хөөрхий......

1  |  0
(202.9.41.16) 2025 оны 03 сарын 13

mandahbayr gj irguu dagz irguu sait neej bh yum

1  |  0
(202.21.118.101) 2025 оны 03 сарын 13

энэ луйварчин шилдэг гэхээр манай улс өнгөрч дээ

1  |  0
(103.26.193.191) 2025 оны 03 сарын 13

хайран шагнал...хайран хүн чанаргүй нэр төр...Сандуй ажлаа хий...эсвэл огцор......

1  |  0
(103.11.194.78) 2025 оны 03 сарын 13

Супер шившиг гэж энийг хэлэх байхдаа

1  |  0
(202.126.89.171) 2025 оны 03 сарын 13

алтан сарнайн 60 тэрбумд умбаж байхаар ардын хүүхдүүдийн сургуулийн амралтыг сунгаа ман-хаан

1  |  0
(103.57.92.60) 2025 оны 03 сарын 13

энэ муу авилгач, албан тушаалын наймаачин оны хүн болоод байгаамуу? монголд шударга үнэн гэж байдаг бол өдийд шоронд сууж байх ёстой новш бусуу? үйлийн үр гэж нэг юм толгой дээр чинь буух болноо.

1  |  0
зочин(202.180.220.35) 2025 оны 03 сарын 13

Дуучин Амармандах өөрөө энэ хэрэгт нам, улс төр хамаагүй гээд байхад хамаатай болгох гээл үзэж тарчих юмаа

1  |  0
Иргэн(150.129.142.25) 2025 оны 03 сарын 13

Алтан сарнайн нэр хүнд энэ жилээс навс уналаа. Эзнээ олоогүй шагнал шагнагдсан гэх хүнийг ч, шагналын нэр хүндийг ч зэрэг навс унагав. Дараа нь хэн ч аваад нэр хүнд өсөхгүй. Нөгөө ХЭН гуай авч бсан гэж бодохоор шал тэнэг.

1  |  0
Bi(122.201.21.43) 2025 оны 03 сарын 13

Undui sundui.hahahaha

1  |  0
zochin(103.57.92.142) 2025 оны 03 сарын 13

ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР БАЙДАГ ГЭНЭЭ

1  |  0
ЗҮЧИ(202.179.31.78) 2025 оны 03 сарын 13

60 тэрбум босгосны төлбөрөө авч байна яахав дээ хөөрхий

1  |  0
зочин(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

ид уу төлөө барьцгаая ааа

1  |  0
ИРГЭН(202.179.23.42) 2025 оны 03 сарын 13

МАН-ЫНХАН ӨӨРСДИЙГӨӨ ШАГНАХ ШИГ БОЛЖ БАЙНА ДАА.ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ ШАГНАЛ АВАХДАА МАЛИЛЗТАЛ ИНЭЭГЭЭД НӨГӨӨ ДҮҮЛ НЬ ӨГӨХДӨӨ БӨГСИЙ НЬ ДОЛООЧИХ ГЭЭД МӨН Ч ХӨГИЙН БЯЛДУУЧЛАЛЫН ДҮР ЗУРАГ ДУУСАХГҮЙ ЮМ ДАА.ХЭЗЭЭ БӨГС ДОЛООГЧ ДОЛЬДОГУУР ЗАНГАА ХАЯНА ДАА.МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД АА.ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЗАЛУУ ХҮМҮҮС ТЭМЦДЭГ БАЙТАЛ МАНАЙ ЗАЛУУЧУУД БӨГС ДОЛООЖ ХООЛОО ИДЭХИЙГ ИЛҮҮД ҮЗЭХ ЮМ ДАА.ДАРААГИЙН ҮЕ ИЙМ БИТГИЙ БАЙГААСАЙ.ЯДУУЧУУДАД ИДЭХ ХООЛ ТҮЛЭХ ТҮЛЭЭ БАЙХГҮЙ ХҮҮХДҮҮД ӨЛӨН ЗӨЛМӨН БАЙХАД ЭНЭ ХОТЫН УДИРДЛАГУУД НӨГӨӨ АМАРААГААС ХОЙШ ЯАСАН УДААН НАРГИЖ ЦЭНГЭЖ ЖАРГАЖ БАЙНА АА.ЖАРГАЛАА ДААДАГ Л БАЙХ ДАА.

1  |  0
Top