Монголын Зохиолчдийн Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Болор цом" яруу найргийн наадам өнөө жил Говь-Алтай аймагт болох аж. Тус наадмын эхний шатны шүлгүүдийг өнөөдрөөс хүлээж авч байгаа юм. Наадмын талаар МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалайгаас торуулахад,
-Болор цом наадам Говь-Алтай аймагт ирэх 12 дугаар сард зохион байгуулагдана. Монголын үргэлжилсэн үгийн зохиолын нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч Чадраабалын Лодойдамба агсаны мэндэлсэний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Өнөөдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл яруу найрагчдын шүлгүүдийг хүлээн авна.
-Яг хэдэнд "Болор цом" наадам болох юм бол?
-Арванхоёрдугаар сарын хорьдоор гэж ярьж байгаа. Удахгүй Говь-Алтай аймгаас төлөөний хүмүүс ирж, өдөр хоногоо нарийн товолж тохиролцоно... гэв.
Тус наадмын эхний шалгаруулалтанд яруу найрагчид гурван шүлэг өгч өрсөлдөх бөгөөд бүртгэлийн хураамж 5000 төгрөг гэнэ. Тэднээс шалгарсан 30 яруу найрагч Говь-Алтай аймгийг зорих юм.
З.Говь
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
говь-алтайн найрагч түрүүлнэ