Оросын их өрөөр Монголд хийсэн бүтээн байгуулалт

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

Монгол Улсын нийт гадаад өр 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 23.4 тэрбум ам.доллартай тэнцлээ. Нийт өрийг гурван сая хүндээ хуваавал Монгол Улсын иргэн бүр 7800 ам.доллар буюу 20-иод сая төгрөгийн өртэй болжээ. Манай улс эдийн засгийн хувьд хүнд байдалд орсныг энэхүү тоо баримт харууллаа. “Өртэй хүн өөдөлдөггүй, Өттэй мал таргалдаггүй” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Өрийн бичгээс өнөөдрийн өр зээл хүртэл юу болж өнгөрөв, хэн хэрхэн зарцуулав гэдгийг тоо баримт болон үйл явдал дээр үндэслэн тоймлон хүргэж байна.

ОРОСЫН ИХ ӨРӨӨР МОНГОЛД ХИЙСЭН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС ГАРГАСАН СУДАЛГААНД ЗӨВЛӨЛТ УЛСААС МАНАЙ УЛС АВЧ АШИГЛАСАН ЗЭЭЛ, ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ТУСЛАМЖААР 1947-1990 ОНД МОНГОЛД БАРЬЖ БАЙГУУЛСАН ОБЪЕКТ, ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖЭЭ.

1920-ИОД ОН:

 • Алтанбулагийн булигаарын завод

 • Улсын хэвлэх үйлдвэр

• Улаанбаатар хотод бага хүч чадлын цахилгаан станц,

 • Налайхын нүүрсний уурхайн өргөтгөл, шинэчлэлтийн ажил.

• 1923-1924 онд ЗХУ-ын туслалцаатайгаар малын өвчинтэй тэмцэх станц, нян судлалын лаборатори

• 1924 онд Монгол Улсад Улсын банк байгуулсан,

• 1926 онд Улаанбаатарын бага хүч чадлын цахилгаан станцын өргөтгөл, оёдлын үйлдвэр, • 1928 онд тоосгоны болон пивоны завод

• 1929 онд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Монголтранс” байгууллагыг байгуулав.

• 1930 онд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Проммонголстрой” нийгэмлэг

• 1933 онд 2500 тонн ноосонд анхан шатны боловсруулалт хийх хүчин чадалтай Хатгалын ноос угаах фабрик.

• 1934 онд 2500 квт хүчин чадалтай Улаанбаатарын дулааны цахилгаан станц, • 1937 онд өвс хадах машинт 10 станц.

•1937-1940 онд Улаанбаатар- Сүхбаатар, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан- Баянтүмэнгийн 1000 гаруй км урт сайжруулсан автозам,

• 1938 онд Улаанбаатар- Налайхын 50 км нарийн төмөр зам.

• 1939 онд Чойбалсан- Соловьевскийн 237 км өргөн төмөр зам,

• 1942 онд Монгол Улсын их сургууль байгуулав.

1948-1952 ОН (I ТАВАН ЖИЛ):

• 1947-1949 онд 700 гаруй км урт засмал зам

• Наушки- Улаанбаатарын 428 км урт төмөр зам

1952-1957 ОН ( II ТАВАН ЖИЛ):

• 1952-1957 онд Улаанбаатар хотод орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон цахилгаан станц ашиглалтад орсон.

• Налайхын нүүрсний ил уурхай ашиглалтад орсон

• Шаазан ваарны үйлдвэр, сүүний комбинат, чихэр боовны үйлдвэрийг барьж, махкомбинат, талхны заводын өргөтгөлийн ажлыг хийв.

• ЗХУ “Монголнефть”, “Совмонголметалл” зэрэг хувь нийлүүлсэн нийгэмлэгт оруулсан өөрийн хувь хөрөнгийг БНМАУ-д шилжүүлсэн.

• 1958-1960 онд Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт атрын 4 аж ахуйг шинээр барьсан.

• Гурилын үйлдвэрүүдийг Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Увс зэрэг аймагт барьж байгуулав,

1961-1965 ОН ( III ТАВАН ЖИЛ)

• 90 гаруй томоохон барилга байгууламжууд баригдаж ашиглалтад оруулсан:

• Дарханы дулааны цахилгаан станц,

• Дархан-Шарын гол, Дархан- Сүхбаатарын 160 км цахилгаан дамжуулах шугам жилд нэг сая тонн нүүрс гаргах чадалтай Шарын голын нүүрсний ил уурхай, Дархан-Шарын голын төмөр зам,

• Улаанбаатарт жилд 70 мянган м2 талбай бүхий орон сууц үйлдвэрлэх комбинат,

• Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинат.

• Улаанбаатарын талхан завод

1966-1970 ОН (IV ТАВАН ЖИЛ):

• 1966 онд Улаанбаатар хотод жилд 1000 машинд их засвар хийх Авто засварын завод.

• 1967 онд Дархан- Улаанбаатарын 227 км урт цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам ашиглалтад оров.

• 1969-1970 онд 12 мянган квт хүчин чадалтай Чойбалсангийн цахилгаан станц.

1971-1975 ОН (V ТАВАН ЖИЛ):

• Чойбалсан хотын хүнсний комбинат, автомат телефон станц, Орхон-Туул, Эрээнцав, Халхын гол, Зүүн хараагийн төмс ногооны төрөлжсөн аж ахуй.

• Толгойтын алтны уурхай

• ХАА-н салбарт 16.6 мянган хашаа барьсан,

• 7 мянга гаруй уурхайн болон өрөмдмөл худаг гаргасан,

• Улаанбаатар, Дархан хотод жилд бүгд 210 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууц барих чадалтай байшин үйлдвэрлэх тус бүр хоёр комбинат байгуулав.

• Барилга байгууламж дээр 17 мянга гаруй ажилчид бэлтгэв,

• “Эрдэнэт” үйлдвэрийн бүрэлдэхүүнд зэс, молибдены ил уурхай, баяжуулах фабрик, засвар механикийн завод, эмнэлэг, сургууль, орон сууц, соёл ахуйн байгууламж бүхий шинэ Эрдэнэт хот, Дархан- Эрдэнэтийн засмал замыг барив.

1976-1980 ОН (VI ТАВАН ЖИЛ)

• 150 гаруй барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан:

• Улаанбаатарын III цахилгаан станц.

• Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл

• Улаанбаатар-Налайх- Багануурын 220 квт-ын 120 км цахилгаан дамжуулах шугам.

• Улаанбаатар-Багахангайн 120 км төмөр зам.

• Шарын голын ил уурхай,

• Адуунчулууны ил уурхайн өргөтгөл.

• Улаанбаатар хотод 100 мянган м2 орон сууц, соёл  ахуйн барилга байгууламжийн хамт.

• Өлгий, Чойбалсан, Даланзадгад, Сайншанд, Улаанбаатар болон Алтай хотод радио өргөн нэвтрүүлгийн станц.

• Улаанбаатар-Дашинчилэн- Алтай чиглэлд радио релейны шугамын барилга

• Атрын болон тэжээлийн 8 иж бүрэн аж ахуй, Сүүний 6 ферм, Малын 13 мянган хашаа барьж, 10 гаруй сая га бэлчээрийг усжуулав

• Улаанбаатарын дулааны IV цахилгаан станц.

• Багануурын нүүрсний уурхайн эхний ээлж.

• Улаанбаатар-Дархан, Багануур- Чойрын болон аймгийн төв, хөдөө орон нутагт 1000 гаруй км урт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам.

• Улаанбаатарын III цахилгаан станцын өргөтгөлийн ажил.

• Хөтөлийн цемент-шохойн иж бүрэн үйлдвэр.

• Эрдэнэтийн хивсний үйлдвэр.

• Улаанбаатарын ээрмэлийн үйлдвэр.

• Сүлжмэлийн фабрик.

• Талх, чихрийн комбинат.

• Модон эдлэл, ханын мебелийн үйлдвэр,

• Багануурын чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулав.

1981-1985 ОН (VI ТАВАН ЖИЛ)

• Атрын болон тэжээлийн 8 иж бүрэн аж ахуй ашиглалтад оров.

• Улаанбаатарын дулааны IV цахилгаан станц.

• Багануурын нүүрсний уурхайн эхний ээлж.

• Улаанбаатар-Дархан, Багануур- Чойрын болон хөдөө орон нутагт 1000 гаруй км урт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам.

• Улаанбаатарын III цахилгаан станцын өргөтгөлийн ажил дуусав.

• Хөтөлийн цемент-шохойн иж бүрэн үйлдвэр.

• Эрдэнэтийн хивсний үйлдвэр, хүнсний комбинат,

• Улаанбаатарын ээрмэлийн үйлдвэр, сүлжмэлийн фабрик талх, чихрийн комбинат, мод боловсруулах үйлдвэр,

• Багануурын чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, Улаанбаатар, Ховд, Мандалговийн тоосгоны завод болон Сүхбаатарын мод боловсруулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил, “Монголсовцветмет” нэгдлийн хүрээнд Бор- Өндөрийн хайлуур жонш баяжуулах үйлдвэр, Зүүнцагаан дэлийн хайлуур жоншны уурхай, Их -алтатын алтны уурхайн өргөтгөлийн ажил дуусав.

• Хөвсгөлийн Бүрэнхааны фосфорын орд газрын геологи хайгуулын судалгааны ажлыг хийв. Улаанбаатар- Дархан, Эрдэнэт, Багануур, Хөтөл ба Шарын голд болон аймгийн төв, хөдөө орон нутагт 800 орчим мянган хавтгай дөрвөлжин метр орон сууц ашиглалтад оров. • Улаанбаатар хотод Хавдар судлалын эмнэлэг, Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэг, Халдвартын больницын иж бүрэн барилга баригдаж ашиглалтад оров. 2350 суудалтай авто сургууль.

•9000 гаруй ажилчин, инженер-техникийн ажилчид ЗХУ-д курс, дадлага, үйлдвэрлэлийн сургалт хийж, 7 500 охид, хөвүүд техник мэргэжлийн сургуулиар шинэ мэргэжил эзэмшсэн байна. • Бог, бод малын 10.4 мянган хашаа, 20 мянган үнээний саравчтай байр, 4 мянган гунж өсгөх дулаан байр,10 сая га бэлчээрийг усжуулах 7 мянган уст цэг. 12.2 мянган га жижиг, том услалтын систем.

• Үр тарианы 6 элеватор, атрын ба тэжээлийн 5 аж ахуй, 16 үтрэм

• Дархан хотод трактор, хөдөө аж ахуйн машины агрегатын их засварын үйлдвэр,

• Механикжсан 19 ферм, цөцгийн тос үйлдвэрлэх 2 завод, 27 цех, тус бүр 150 ингэтэй сүүний 10 ферм, айраг хийх цех бүхий тус бүр 100 гүүтэй механикжсан 2 ферм байгуулав. Дархан хотын районд шувуун фабрик, мөн шувуу өсгөх 4 ферм,

• Улаанбаатарын IV цахилгаан станц,

• Дарханы цахилгаан станц,

• Шарын голын нүүрсний ил уурхайг өргөтгөх, Улаанбаатарын III цахилгаан станцын шинэчлэлт, Эрдэнэтийн цахилгаан станцыг барьж дуусгах, Багануурын дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлж, 7 хотын төвлөрсөн уурын зуух, Багануурын нүүрсний ил уурхайг бүрэн хүч чадлаар нь ашиглалтад оруулав.

• Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн барилга байгууламж, Дарханы керамзит, Улаанбаатарын тоосгон завод шинээр барьж байгуулав Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур, Сүхбаатар, Налайх хот болон Хөтөлд нийтдээ 1100 мянган метр.кв талбайтай орон сууц ашиглалтад оров.

• Улаанбаатарын Хүүхдийн больниц, поликлиник, Ардын эмнэлгийн хүрээлэн, Политехникийн дээд сургууль,Үйлдвэр сургалтын техникум, Чойбалсанд ХАА-н техникум, Улаанбаатар хотод Төмөр замын боловсон хүчин бэлтгэх техник мэргэжлийн сургууль, Улаанбаатарын гэмтлийн эмнэлэг болон сургуулийн иж бүрэн 5 цогцолбор, соёл ахуйн барилга бүхий 150 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууц, 1300 орчим км урт радио релейны шугамыг барьж ашиглалтад оруулсан байна.

Нийтлэлч Т.Амартүвшин

Нийтлэлийн хоёрдугээр хэсэг: Зөвлөлт холбоот улсын ИХ ӨР гэж юу вэ?

Нийтлэлийн гуравдугаар хэсэг: Оюутолгойн гэрээ дөрвөн тэрбум ам.долларын өр нэмэгдүүлэв

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цогоо(66.181.161.70) 2023 оны 12 сарын 09

Үхтлээ мяалах юм. Оюутолгой таван толгой бүх баялагаа хужаад өгөөд тэд нар Монголд юу барьж өгсөн юм? 3 үеэрээ өрөнд орчихоод л байгаагаа мэддэггүй мал ч бас байх юмаа. Аргагүй МАА н орон юм да

0  |  0
Хаха(64.119.17.18) 2023 оны 12 сарын 09

Битгий тэнэг бяцхан тархиараа бодож элий юм бичилдээ. Тэр үед бидэнд бгаа бүгдийг авдаг байсан. Бас дээр нь социализмын солиоролоор бусад оронд хөгжижи бгаа мэт харуулах зорилгоор жаахан юм хийсэн. Тэрнээс монголыг бодоод л туслая гээд л нтр бол хошин шог

0  |  2
Тарзан(66.181.184.11) 2017 оны 12 сарын 15

Монголын терийн том Албан тушаалд ажиллаж байсан уе уеийн дарга нар еерсдийгее тансаглуулах гэж зээл авч, туунийг нь ард тумэн телсеер ирсэн болохоос биш ард олны нэг нь ч нэг ч тегрегийн зээл аваагуй! Тиймээс энэ их ерийг уе уеийн дарга нар л телех естой! Элбэгдорж л гэхэд Монголд ертэй Америкийг шуухийн шийдвэргуйгээр суллуулсан, тэр америкийнхаа ерийг Элбэгдорж л телех естой! гэх мэтээр бух л Еренхийлегч, Еренхий сайдууд ер нь дарга нар л ертэй болж байнашуудээ!

0  |  0
Зочин(103.212.118.247) 2017 оны 12 сарын 09

энэ үнэн. Тэртээ тэргүй ЗХУ-д өгөхгүй бол хаях л байсан байх, эсвэл хятадын нэг хэсэг болчихсон байхсан, Энэ ”мэднэ” гэж байгаа тэнэг бол юу ч мэддэггүй гар байна

0  |  0
мэднэ(103.212.118.27) 2017 оны 12 сарын 07

Манай уул уурхайн баялагийг ямар ч хяналтгүй өчнөөн жил зөөж байсан, 5 хошуу малыг маань дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнээр хөлөөр нь тууж гаргаж байсан гээд л бас ингээд жагсаагаад бичвэл юм байдаг л даа. Манайх бол түүхий эдээ зүгээр шахуу өгч байсан, ЗХУ-н энэ их бүтээн байгуулалт бол эцсийн бүтээгдхүүн. Бид ЗХУ-д тийм их өртэй бишээ. Үүнийг хүмүүс аль эрт мэддэг болцгоосон хоцрогдсон тархи угаалтаа зогсоо

0  |  0
Зочин(66.181.161.41) 2017 оны 12 сарын 07

Гадаад өр ч манай бүх ДНБ-ыг ч 2 нугалж байна даа

0  |  0
sadf(202.21.106.141) 2017 оны 12 сарын 06

ихэнхийг нь генко өөртөө хувьчилсан биш үү

0  |  0
Иргэн(27.123.212.138) 2017 оны 12 сарын 06

Юу үгүй цагаан тал дээр барьж босгосон.Эрх чөлөө,тусгаар тогтол,нийгэм,соёл,боловсрол гээд цааш хөврөнө.Мэдээж золио гарсан.Бүү харлуул,бүү нялуур.Шударга байцгаая.

0  |  0
уран(66.181.191.75) 2017 оны 12 сарын 06

Уг нь өр биш мардайн уран, цагаан давааны гянт болдын уурхай гээд өчнөөн газараа ухуулж баялгаа өгч байгаад бариулсан юм. Буруу ярьцгаагаад байх юм....

0  |  0
Сумын овгор(66.181.188.167) 2017 оны 12 сарын 06

Энэ их хөрөнгө оруулалтыг АН- хан өмч хувчлал нэрээр идсэн уусан.Энүүгээрээр ЗЯи эд нарыгаа дарамталдаг.

0  |  0
Top