Өдгөө 36 настай Пэрис Хилтон аз жаргалаа олжээ. Саяхан түүнд найз залуу нь гэрлэх санал тавьсан байна. Жүжигчин Крис Зилка Пэрисийг болзоонд уриад олон гэнэтийн бэлэг барьжээ. “Надтай гэрлээч гэж хэлэхэд нь би өөрийн эрхгүй уйлсан. Бидний аз жаргал дөнгөж эхэлж байна” гэж Пэрис ярьсан байна. Найман жилийн турш бие биенээ таньдаг байсан, үерхээд хоёр жил болж байгаа тэд бие биедээ бүрэн ууссан гэж бүсгүй ярьжээ.
Үргэлж шуугиан тарьж явдаг Пэрис Кристэй учраад ихэд өөрчлөгдсөн аж. Одоо хүний эхнэр болох гэж байгаа учир илүү томоотой болно гэсэн байна. Хилтоны өв залгамжлагчийн хурим энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг болно гэж гадны хэвлэлүүд бичиж байгаа билээ.


О.Саша

Сэтгэгдэл ( 3 )
yamr baliar tsaraita y mbee holduu tsaraitai ymaa
АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.
HILTON CHINI TSENKER NUDGUIM BNSHD