Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гарган, урлаг соёл, спорт, боловсрол, эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст төрийн дээд одон, медалийг гардууллаа. Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Ардын Уран зохиолч Б.Баастад Хөдөлмөрийн баатар цол олголоо.
Хөдөлмөрийн баатар Б.Бааст нь 1921 онд төрсөн. Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг 1964 онд төгсөн. МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн байна.
"Гурван ишиг", "Хөөрхөн Баадий", "Бушуу туулай" өгүүллэг, “Алтайн цэцэг" "Хунгийн дууль", "Хөвчийн бор" тууж зэрэг олон арван бүтээл туурвиснаас гадна "Мандухай сэцэн хатан" жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхтгэн редакторлаж олны хүртээл болгожээ.
Т.АМАРАА
Сэтгэгдэл ( 6 )
tand bayar hyrgei
Баяр хүргэе. Шагнал эзнээ олно гэдэг энэдээ. Ардын хувьсгалтай чацуу гэхээр Монголын маань чухам л АМЬД ТҮҮХ юм байна. Наслан жаргаарай
Зуу насалж зургаадай таяг тулаарай,атаархаад байгаа хүмүүс ийм сайхан наслах болтугай
ээ хөөрхийдөө шагналаа хараад хөөрхөн юмаа урт удаан наслаарай таны насан дээр бид ийм байж чадахгүй ээ тань шиг ч ингэж урт насалж чадахгүй бурхны ивээл юмдаа
Буурал зохиолчдоо халуун баяр хүргье.
Энэ муу Баттулга чинь энэ иэнхийн бүх амьтаныг хамж шагнал өгөөд юу болчихвоо