Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын ажил энэ хавар эхлэх ёстой. Учир нь төмөр замын ажлыг 2019 оны хавар эхлүүлэх чиглэлийг Зам тээвэр хөгжлийн яамнаас 2018 оны эхээр өгсөн юм. Чиглэл ёсоор бэлтгэл ажил, хөрөнгө оруулалт 2018 онд бүрэн хангагдсан байх ёстой. Төслийг “Аспайр Майнинг”-ийн охин компани “Нортерн Рэйлвэйс” ХХК хэрэгжүүлэх юм. 1.25 тэрбум ам.долларын санхүүжилт шаардагдах уг төслийг эхлүүлэхээр “Нортерн Рэйлвэйс” ХХК нь Хятадын “CGGC” компанитай төслийн санхүүжилтийг хангах, хоёр дахь шатны ТЭЗҮ-ийг хийхээр хамтран ажиллах санамж бичгийг 2017 оны аравдугаар сард байгуулж байсан.
“Нортерн Рэйлвэйс” ХХК бол Эрдэнэт-Овоотын төмөр замын бэлтгэл бүх ажлуудыг гүйцэтгэх, барьж байгуулах, ажиллуулах, хянан удирдах үүрэг хүлээдэг, “Аспайр Майнинг” компанийн байгуулсан, тусгай зориулалтын хөрөнгө оруулалтын компани.
Эрдэнэт-Овоотын төмөр зам нь Монгол Улсын Засгийн Газрын “Талын зам” төлөвлөгөөний бүтэц хэсэг. Үндэсний төмөр замын сүлжээг Эрдэнэт хотоос “Аспайр Майнинг” компанийн Овоотын коксжих нүүрсний төсөл рүү өргөтгөх, улмаар ОХУ-ын хил рүү Арц Суурийн боомтоор холбох төлөвлөлт. ОХУ-ын Засгийн Газар тус төмөр замыг Арц Сууриас Транс-Сибирийн төмөр зам руу Кызыл хотын боомтоор холбох, тэгснээр Сибирь болон Монгол Улсын хойд бүс нутгийг Хятадтай холбох олон улсын төмөр замын холбоос үүсгэхээр төлөвлөж байна гэдгээ “Нортерн Рэйлвэйс” ХХК-ийн зүгээс мэдэгддэг.
Уг төмөр зам нь УБТЗ-ын суурь бүтэцтэй холбогдох тул “Нортерн Рэйлвэйс ХХК” болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтад гурван жилийн хугацаа шаардагдах аж.
Сэтгэгдэл ( 4 )
Хот суурин газруудаар дайрч өнгөрдөг улсын чанартай зам тавьбал ард түмэн улсад хэрэгтэй л юмсан.
1. Аспайр майнинг гэх гадны болон дотоодын луйварчин адгууснууд Могойн голын талбайгаас тасалж авсан орд газар. 2. Тус тавих гээд байгаа төмөр зам нь стратегийн ач холбогдолгүй зөвхөн өөрсдийн хэрэгцээний тээвэр хийх зам. ( Хэрэв тус зам суурин газруудаар дамжин Хөвсгөл аймгийн төв Мөрөнгөөр дамжиж хэрэгжсэн бол Монгол улсын ач холбогдолтой дэд бүтэц болох байлаа.) 3. Цаашаагаа ОХУ-тай тус замыг холбоно гэж хэзээ хэн хэрэгжүүлэх тодорхойгүй зүйлээр тархи угаахаа зүгээр л больчих.
Хөвсгөод төмөр зам хэрэггүй !!!
Зиндаа.мн танайх ямар их нэг талыг барьдаг юм бэ . Ёстой ч гэх шиг сда