Алтны дэлхийн зах зээлийн ханш 2018 оны нэгдүгээр улиралд дунджаар 1311 ам.доллар, хоёрдугаар улиралд 1314 ам.доллар байсан бол гуравдугаар улиралд 1210 ам.доллар хүрч буурсан юм. Алтны зах зээлд АНУ-ын Холбооны нөөцийн банк Бодлогын хүүгээ арванхоёрдугаар сарын хурлаараа дахин нэмэгдүүлсэн, ам.долларын ханшийн чангаралт зэрэг нь алтны эрэлтийг сааруулж, үнэ буурахад голлон нөлөөлж байгаа аж.
Цаашид АНУ-ын ажилгүйдлийн бага түвшин хадгалагдах төлөв, Холбооны нөөцийн банк Бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх хүлээлтийн зэрэгцээ хөгжингүй орнуудын инфляци тогтвортой нам түвшинд хадгалагдахаар байгаа нь ам.долларын өгөөжийг нэмэгдүүлж 2018-2019 онуудад алтны үнэ буурах нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Гэхдээ алтны гоёл чимэглэлийн эрэлт 2019-2020 онд өсөхөөр байгаа. Мөн АНУ, БНХАУ хоорондын худалдааны зөрчилдөөн, хөгжиж буй орнуудын өсөлтийн төлөв буурсан болон дэлхийн зах зээл дээрх хувьцаануудын үнийн бууралт зэрэгт үндэслэн Блүүмберг, ОУВС-гийн шинжээчид 2018 оны алтны дундаж үнийн төсөөллийг 1265 ам.долларт хүргэж нэмэгдүүлсэн бол 2019 онд 1238 ам.доллар болж буурахаар байна.
Сэтгэгдэл ( 0 )