Хувьцааны зах зээл дээр төвлөрөл хэт өндөр байх нь ихээхэн сөрөг талтай. Энэ нь хувьцааны ихэнх цөөн тооны том хувьцаа эзэмшигчийн мэдэлд байна гэсэн үг юм. Манай улсын хувьцааны зах зээл хэт төвлөрөлтэй, хувьцааны хөрвөх чадвар тааруу, улмаар жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөх эрсдэл бүхий шинж чанартай болоод багагүй хугацаа өнгөрч буй. Энэ нь эргээд зах зээлийн нэр хүндэд муугаар нөлөөлж, шинээр орж ирэх хөрөнгө оруулагчдын урсгалыг сааруулдаг. Иймд Санхүүгийн зохицуулах хороо төвлөрлийг цаашид нэмэгдүүлэхгүй байх, улмаар багасгах бодлогыг түлхүү баримталж байгаа аж.
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг 1072 ширхэгээр эзэмшүүлсэнтэй холбоотойгоор иргэд үнэт цаасны дансаа шинээр нээлгэх нь эрс идэвхжиж байна. 2018 оны байдлаар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид шинээр 398 255 данс нээгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20 дахин нэмэгдсэн дүн юм.
Үнэт цаасны дансаа нээлгэснээр иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох идэвх нэмэгдэж байгаа ч хувьцааны төвлөрөл өндөр хэвээрээ байгаа юм. 2016 оноос хойш хувьцааны төвлөрөл бага зэрэг буурсан ч, энэ өөрчлөлтийн хувь хэмжээ 0.01 хувиар илэрхийлэгдэхүйц бага байна.
Сэтгэгдэл ( 1 )
Мөрийтэй тоглоом шиг байна. Хэдхэн орон тооны хүмүүс тоглолт хийгээд хожоод суужч байгаа харагдах юм. Яг ач холбогдол бүрхэг.