Санхүүгийн итгэмжлэгдсэн шинжээчийн институттай гэрээ байгууллаа

2019 оны 01 сарын 31

Санхүүгийн зохицуулах хороо албан хаагчдынхаа чадавхыг бэхжүүлэх зорилгоор мэргэшлийн зэрэг олгодог дэлхийн нэр хүндтэй байгууллага Санхүүгийн итгэмжлэгдсэн шинжээчийн институт (Chartered Financial Analyst Institute, CFA)-тай 2020 оныг дуустал  хугацаатай  гэрээ байгуулжээ.

 

Тус институтээс санхүүгийн итгэмжлэгдсэн шинжээчийн мэргэшлийн зэрэг олгох гурван түвшний шалгалтыг жил бүр зохион байгуулдаг юм. Гэрээгээр эдгээр шалгалтуудад хамрагдах албан хаагчдад хураамжийн хөнгөлөлт үзүүлэх нөхцлийг тохиролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top