“МИК ОССК” олон улсын санхүүгийн зах зээлд бонд арилжааллаа

2019 оны 01 сарын 31

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК-ийн 100 хувийн охин компани болох "МИК ОССК" ХХК нь 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр 3 жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй нийт 250 сая ам.долларын үнийн дүн бүхий бондыг олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай арилжаалсан байна.

 

Тус компани нь олон улсын үнэлгээний агентлагуудаас "В" үнэлгээтэй байгаа нь Монгол улсын зээлжих зэрэглэлтэй адил түвшинд байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржийн бүртгэлтэй компаниуд дотроос хамгийн анхны олон улсын санхүүгийн зах зээлд бонд арилжаалсан компани боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top