Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодруулсан. Говь-Алтай аймгаас энэ жил Улсын аварга малчин 7, “Улсын хошой аварга малчин” 1 тодорчээ.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багийн малчин Төмөрбаатарын Лхагваад Монгол Улсын аварга малчны шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.
Улсын аварга малчин Т.Лхагваа нь гэргий Ч.Цэнджавын хамтаар 1991 оноос хойш, 28 жил мал маллаж байна. Тэдний гэр бүл энэ жил 2000 орчим бог мал тоолуулжээ. Улсын аварга малчин Т.Лхагваа 2006 онд сумын аварга малчин, 2012 онд аймгийн аварга малчин болж байсан аж.
Тэрбээр ямаан сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах үүднээс Баянхонгор аймгийн Жинст сумаас ухна авчирч тавьсан байна. Улсын аварга малчных сүү, цагаан идээгээ аймаг, сумын төв орж худалдахаас гадна аймагт болж байгаа үзэсгэлэн худалдаанд очиж борлуулдаг аж.
Т.Лхагваа гуайнх сүүлийн таван жилийн хугацаанд орлого багатай 8 айлыг малжуулсан гэх сайхан мэдээг шагнал гардуулах үеэрээ тэрбээр сонирхуулсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Saihan aawin min vrgeljle.l sain haniin tvshig . Ah tanidaa ajilin amjilt hvsie ahdaa hairtai shvv
Ajil hudulmuruu vnelvvlj awarga malchin bolcond bayr hvrgie ta nartaa ervvl enh urt udaan jargaliig hvcen eruue tsaadiin ilvv ih amjiltiig hvcie
Ахыгаа Монгол улсын аварга малчин болсонд баяр хүргэе. Малчин аавынхаа залгамж халааг ѳндѳрт ѳргѳж яваарай гэж ёрѳѳё Таны нүсэр их хүч хѳдѳлмѳрийг ѳндрѳѳр үнэлжээ та минь мундаг шүү