Манай улсын 628 мянга гаруй өрх галлагаатай сууцанд амьдарч байна

2019 оны 02 сарын 09

Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2019 оны нэгдүгээр сарын 25-ны байдлаар Монгол Улсад нийт 898 мянга 500  өрх бүртгэлтэй байна.

 

Эдгээр өрхийн 628 мянга 100  буюу 69.9 хувь нь ердийн галлагаатай, 247 мянга 100  буюу 27.5 хувь нь төвлөрсөн системтэй, 17 мянга 800  буюу 2  хувь нь нам даралтын зуухтай, 5500  буюу 0.6 хувь нь цахилгаан халаагууртай сууцанд амьдарч байна.



 

Улаанбаатар хотод нийт өрхийн 43.6 хувь буюу 391 мянга 700  өрх амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төвлөрсөн системтэй сууцанд амьдардаг өрх 5.4 хувиар, нам даралтын зуухтай сууцанд амьдардаг өрх 4.6 хувиар, цахилгаан халаагууртай сууцанд амьдардаг өрх 10.8 хувиар өсчээ. Харин ердийн галлагаатай сууцанд амьдардаг өрх 0.02 хувиар буурчээ.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хөдөө хөдөө(66.181.182.157) 2019 оны 02 сарын 10

УБ хотын урдуур үйлдвэр нэртэй агуулах, гаражууд, хашааны манаач нэртэй олон гэрүүдийг тоолсон уу. Зарим нь бүр нам даралтын зуухтай, том 2 хашаа манадаг нохой хуцуулсан айлууд их байнаа.

0  |  0
зочин(103.20.152.50) 2019 оны 02 сарын 09

Харин ердийн галлагаатай сууцанд амьдардаг өрх 0.02 хувиар буурчээ....энэ сайн үзүүлэлт шүү...

0  |  0
Top