Нефть боловсруулах үйлдвэрийн САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй нефть боловсруулах үйлдвэрийн менежментийн зөвлөх үйлчилгээний харилцан ойлголцлын санамж бичигт Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитэд” компанитай Монгол Улсын тал гарын үсэг зурлаа. Монголын Засгийн газрыг төлөөлж төрийн өмчит “Нефть боловсруулах үйлдвэр” компани, “Инженерс Индиа Лимитэд” компанитай Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон “Петротех” олон улсын зөвлөгөөний үеэр гарын үсэг зурсан байна.

 

Одоогоос яг дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болж энэ зээлийн хүрээнд нефть боловсруулах үйлдвэр барихаар болсон билээ.

 

Нийтдээ 150 га талбайг эзлэн орших бүтээн байгуулалтын талбайтай Алтанширээ дэх газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах чадалтай энэ үйлдвэр дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангах зорилготой билээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(202.126.89.194) 2019 оны 02 сарын 11

Сайн. Ямарч үнээр хамаагүй барих л хэрэгтэй.

0  |  0
irgen(98.169.209.185) 2019 оны 02 сарын 11

yuon 30% ve?

0  |  0
irgen(202.21.115.165) 2019 оны 02 сарын 11

Amjilt hamgiin goy medee bailaa,

0  |  0
Top