“Монкорд”-оос илэрсэн зөрчил гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй

2019 оны 02 сарын 12

“Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд хийсэн удаа дараагийн газар дээрх хяналт шалгалтын дүгнэлтэд үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга тушаал гарсан байна.

 

Уг тушаалаар, “Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагаанд үүсээд байгаа нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Хорооны дэд дарга Д.Баярсайханд тус хоршоонд хийсэн газар дээрх хяналт шалгалтын явцад илэрч байгаа зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд тус хоршооны үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох зэрэг хуульд заасан холбогдох арга хэмжээ авахыг даалгалаа. Мөн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж ажиллахыг чиглэл болгов.

 

Тушаалын дагуу “Монкорд” ХЗХ-ны талаар холбогдох арга хэмжээг дээрх Ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд тус хоршооны гишүүдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх, хянан хэлэлцэх, тэдэнтэй уулзаж санал хүсэлтийг сонсох зэргээр шуурхай ажиллах юм.

 

Түүнчлэн тушаалаар, “Монкорд” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөл болон Хяналтын зөвлөлд Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах, үйл ажиллагааны сэргээн босгох төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг үүрэг болгов. Бүх гишүүдийн хурлыг хуралдуулахдаа хоршооны гишүүдийн ирцийг сайтар хангах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй гишүүдийн оролцоог хангаж, төлөөллийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг тусгайлан даалгалаа. Мөн, Бүх гишүүдийн хуралд хоршооны ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ил тод нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлсэн байдлын талаар нийт гишүүддээ мэдээлэхийг үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(117.111.6.88) 2019 оны 02 сарын 14

амар хялбар аргаар мөнгө хүүлэх гэсэн хүмсүүдээ одоо яаая гэхэв дэ. өнгөрсөн шд. мөнгөө март март март. одоо уйлаад яахав

0  |  0
хандаа(66.181.161.39) 2019 оны 02 сарын 12

мөнгө яаж авахвэ хүү хамаагүй

0  |  0
shit(202.179.24.206) 2019 оны 02 сарын 12

avch baij salna daa zaaval

0  |  0
Zochin(115.94.238.11) 2019 оны 02 сарын 11

Munguu l hurdan awmaar bn.

0  |  0
LOyungerel(66.181.161.85) 2019 оны 02 сарын 11

Ene horshoond mongo hiisen yumaa mongoo huugui ch boltugai butsaaj avmaar bna yah ve hend handah be

0  |  0
Top