”Монгол шуудан” болон ”АйТүүлс” -ийн хувьцааны ханш унав

2019 оны 02 сарын 13

Өнөөдөр /2019.02.13/ Монголын хөрөнгийн биржийн I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 106,897,370 төгрөгийн үнийн дүн бүхий 241,703 ширхэг хувьцаа арилжигдлаа. 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

 

Үүнээс "Орхон Хөгжил" ХК болон "Жуулчин Дюти Фрий" ХК -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Шуудан" ХК болон "АйТүүлс" ХК -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

 

"TOP 20" индекс 0.29 хувиар өсч 21485.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,486,877,136,550.55 төгрөг боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top