Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 онд 215.8 мянган хүнд 137.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оноос нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 48.5 (18.3%) мянгаар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 15.9 (10.3%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2018 онд 59.7 мянган хүнд 88.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 1.9 (3.2%) мянган хүнээр буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 3.7 (4.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 2018 онд 401.6 мянган хүн хамрагдсаны 68.6 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 26.0 хувь нь ахмад настан, 2.9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.3 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд, 1.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 2018 онд 93.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 4.0 (4.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
2018 онд 18 хүртэлх насны 950 мянган хүүхдэд 209 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгожээ.
Сэтгэгдэл ( 0 )