Манай улс Дэлхийн банк, ОУВС-гийн гишүүн болсон ӨДӨР тохиож байна

2019 оны 02 сарын 14

Өнөөдөр  /2019-02-14/ Монгол Улс Дэлхийн банк, ОУВС-гийн гишүүн орон болсон өдөр аж. Манай улс эдгээр байгууллагуудтай 28 жилийн түүхэн харилцаатай.  1991 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр  188 гишүүн улстай Дэлхийн Банкны 155 дахь гишүүн улс болж манай улс  элсэж байжээ.

 

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 улс Монгол Улсын араас Дэлхийн Банкинд элсэн орсон байдаг. Өөрчлөлт шинэчлэлтийн замыг эргэлт буцалтгүй сонгож, ЗХУ-ын тусламж зогссон, худалдааны хуучин тогтолцоог халсны дараа Монгол Улсад эдийн засгийн амаргүй үе тулсан. Харин тэр үед Дэлхийн Банкинд элсэн орсон нь түншийн хүрээгээ тэлэх, дэлхийн бусад улс орнуудтай  интеграцчлагдах эхлэлийг тавьсан байдаг.

 

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар “Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед шинэ нийгмийн тогтолцоог бүрдүүлэх амаргүй сорилтод Дэлхийн банк, ОУВС онцгой үүрэг гүйцэтгэсэн. Ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоход зориулан 1048.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар 142 төсөл Дэлхийн Банк хэрэгжүүлсэн. Эдийн засгийн хямрал, хүндрэлийг давахын тулд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн, одоо ч хэрэгжүүлж байна. Бидний хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа хүрээ өргөн, өгөөж арвин байдагт үргэлж талархаж явдаг” хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.9.90.51) 2019 оны 02 сарын 17

Үнэхээр эргэлтийн үе тохиосон өдөр болно. Энэ зурагт хэн хэн байгааг харууштай. Тэр үеийн сангийн сайд Базархүү, АНУ-д сууж байсан худалдаа, эдийн засгийн зөвлөх Бавуу нар энэ үйл явдлыг гэрчлэх учиртай ч өнөөдөр бидний дунд харамсалтай нь алга.

0  |  0
Top