Өмнөд хөрш БНХАУ-ын Даатгалын зохицуулах хороо мэдээллээр тус улсын даатгалын зах зээлийн нийт үнэлгээ 2018 онд жилийн өмнөхөөсөө 66 хувиар огцом өсчээ. Энэ нь 6,897 их наяд юань буюу 1.029 их наяд ам.доллар аж. Оны эцсийн байдлаар тус улсад урт хугацааны буюу амьдралын даатгалын 94 компани, ердийн даатгалын 93, үүний дотор давхар даатгалын зургаа, нийт 187 компани үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд эдгээр компаниудын даатгалын бүтээгдэхүүнүүдийн дотроос гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүнүүд нийт үнэлгээгээрээ хамгийн өндөр буюу 3,809.0 их наяд юаньд хүрчээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 32.8 хувиар өссөн үзүүлэлт байна. Өсөлтөөр нь эрэмбэлвэл, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны хамгааллын даатгалын бүтээгдэхүүнүүдийн нийт үнэлгээ 3.0 дахин өсч, 866.1 их наяд юань болсон байна.
Салбарын хэмжээнд нийт хураамжийн орлого 3.9 хувиар, харин нөхөн төлбөрийн зардал 10 хувиар тус тус өсчээ. Нийт активын хэмжээ 2017 оныхоосоо 9.5 хувиар, тодруулбал, 18.3 их наяд юань буюу 2.74 их наяд ам.доллараар өсч, эдийн засгийн өсөлтөд тулгуур дэмжлэг болж өгснийг Даатгалын зохицуулах хороо онцолсныг Синхуа агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )