УЛС ТӨР: У.Хүрэлсүх "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ"-гээ эхлүүлсэн 7 ХОНОГ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 23

Нэгэн долоо хоног шувтарч байна. Хэдийгээр УИХ-ын намрын чуулган завсарлаж Төрийн ордон эл хуль байгаа ч энэ долоо хоногт улс төрийн үйл явдал арвин байлаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх намаасаа Ц.Сандуй, А.Ганбаатар, С.Мөнхчулуун нарт улс төрийн хариуцлага тооцож, МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргалаа.

Төрийн ордонд хоёр өдрийн турш “Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгуулав. Түүнчлэн Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрлээ.

Тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнтэй Засгийн газар танилцаж, ирэх долоо хоногт шалгалтын үр дүнг олон нийтэд ил болгох шийдвэрийг гаргасан зэрэг өнгөрч байгаа энэ долоо хоногт улс төрийн үйл явдал арвиан байлаа. Ингээд энэ долоо хоногт улс төрийн салбарт өрнөсөн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон эргэн сануулж байна.


ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХУРАЛДУУЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн лхагва /2019.02.20/ гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичгийг хүргүүллээ. Тэрбээр албан бичигтээ “УИХ-ын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин, шийдэл хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудал хойшлогдох нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан Е/03 тоот албан бичгээр УИХ-ын даргад албан ёсоор хандаж, чуулганы хугацааг сунган хуралдуулах санал, шаардлагыг хүргүүлсэн боловч намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь завсарлуулаад байна.

Төрийн эрх барих дээд байгууллагын үр дүн муутай үйл ажиллагаа нь сахилга, хариуцлагыг бүх түвшинд алдагдуулж, нийгмийн хөгжлийг сааруулах, аливаа бэрхшээлийг гааруулах шалтаг, шалтгаан нь болох тул алдагдсан цаг хугацааг нөхөж улс орон, ард иргэдийн амьдралд тулгамдаж байгаа шийдэл хүлээсэн асуудлуудыг нэн даруй хэлэлцэн шийдвэрлэх арга хэмжээг шуурхай авах шаардлагатай юм.

Иргэд, олон нийт эрх баригч нам, УИХ, Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудаас “хууль тэгш үйлчилж, хэлбэрэлтгүй хэрэгждэг” шударга нийгмийг цогцлоох дорвитой бодлого, шийдэл хүлээж, шаардаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 27.3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.1, УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу гишүүдийн санал болгон шаардаж буй асуудлаар ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулах саналыг хүргүүлж байна” гэжээ.


ХОТЫН ДАРГЫН СУНГААНД С.МӨНХЧУЛУУН ДАХИН НЭР ДЭВШИХЭЭ МЭДЭГДЭВ

Хотын дарга асан С.Батболд үүрэгт ажлаа хүлээлгэж өгч, оронд нь НИТХ-аас хотыг удирдах шинэ даргаар С.Мөнхчулууны нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн байдаг. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын даргад нэр дэвшигч С.Мөнхчулууны нэрийг батламжлахгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдсэн билээ.

Тэгвэл эл асуудалд НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өнгөрсөн мягмар гарагт /2019.02.190/ байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд миний нэрийг батламжлахаас татгалзсан бичгээ ирүүлсэн байна. Надад утсаар мэдэгдсэн, бичгээ албан ёсоор гардаж аваагүй. Татгалзсан шалтгаан үндэслэлээ тодорхой бичээгүй болохоор надад ямар нэгэн байр суурь байхгүй. Гэхдээ би Хотын даргад дахин нэрээ дэвшүүлнэ" гэх тайлбарыг өгсөн юм.


МАН-ААС Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР, С.МӨНХЧУЛУУН НАРЫГ ХӨӨЛӨӨ

Хууль, хяналтын байгууллагаас МАН-ын нэр хүндийг газарт унагаж, “шороотой нь хутгасан” 60 тэрбумын хэргийг одоо ч эцэслээгүй, Авлигатай тэмцэх газар /АТГ/ болон Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын хамтарсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

Гэсэн ч эрх баригч намынхан энэ хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарт улс төрийн хариуцлага тооцож эхэллээ. Өөрөөр хэлбэл, хэдхэн хоногийн өмнө МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, төрийн өндөр албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан хэрэгт нэр холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намаасаа хөөх шийдвэрийг гаргаад байна.

Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг намынхаа шийдвэрийг дагаагүй гэх шалтгаанаар МАН-ын гишүүнчлэлээс хаслаа. Учир нь, С.Мөнхчулуун намынхаа Удирдах зөвлөлөөс гаргасан Хотын даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлэх шийдвэрийн эсрэг зогсож, өөрөө заалнаас нэр дэвшиж ялалт байгуулсан билээ.


ТУСГАЙ САНГУУДАД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮНГ ИЛ БОЛГОНО

Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн лхагва /2019.02.20/ гарагт болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ үеэр тусгай сангуудад хийсэн шалтгалтын дүнтэй танилцсан юм. Тодруулбал, Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийсэн юм. Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Авто замын сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд хийсэн шалгалтын дүнг сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 2012 оноос хойш 938.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. 2017 оны эцсийн байдлаар 395.3 тэрбум төгрөгийн авлагатай, 133.7 тэрбум төгрөгийн өглөгтэй гэсэн дүн гарчээ.

Тариаланг дэмжих сан 2018 оны есдүгээр сарын 31-ний байдлаар 141.1 тэрбум төгрөгийн өглөгтэй, 131.9 тэрбум төгрөгийн авлагатай байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн найдваргүй зээл 72 тэрбум төгрөг байна. Мал хамгаалах сан зээлийн журам боловсруулж мөрдөөгүй, зарим аж ахуйн нэгж, иргэн, байгууллагад зээлийг дахин олгодог, авсан зээлээ төлөөгүй байхад дахин зээл олгосон зөрчил илэрсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олгосон 17 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй. Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг их хэмжээгээр хэтрүүлэн олгосон, дэмжлэг авсан иргэдээс төслийн явцын болон гүйцэтгэлийн тайлан авдаггүй, хуваарийн дагуу төлөлт хийдэггүй учир авлага өсөх хандлагатай гэж дүгнэжээ.

Боловсролын зээлийн сан болон суралцагч, захиалагчийн хоорондын гэрээнд суралцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхой бус байгаа нь төлбөр эргэн төлөгдөхгүй удаашрахад нөлөөлж байна. Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хуулинд тодорхой заасан ч зөвхөн авто зам ашигласны төлбөрөөр санхүүжиж, бусад эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцлийг хангаагүй байна.

Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгодог. Гэвч иргэд үүнийг мэддэггүй учир зөвхөн өргөдөл гаргасан иргэнд олгож иржээ. Торгох ялын төлбөрийн 60 хувийг санд төвлөрүүлж байгаа ч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон торгох ялын төлбөрийг бүрэн хэмжээгээр төвлөрүүлж төсөвт оруулж чадаж байгаа эсэхэд тавих хяналт хангалтгүй гэж үзжээ.

Тусгай сангуудын олгох зээлийн хүү банкны зээлийн хүүгээс доогуур учир арилжааны банкууд зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар байршуулж ашиг олж байх магадлалтай гэж шалгалтын хэсэг дүгнэсэн байна. Дээрх сангуудын талаар цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө, санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа. Түүнчлэн тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг ирэх долоо хоногт олон нийтэд ил болгохоор болоод байна.


ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Төсвийн байнгын хорооноос эрхлэн Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг өнгөрсөн даваа гарагт /2019.02.18/ Төрийн ордонд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, О.Батнасан, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Ч.Улаан, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Татварын ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь АНУ-ын Худалдааны Танхим, Татварын төлөгчдийн эрх ашгийн хамгаалах холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон эрдэмтэн судлаачид зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Хуулийн төслийг өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт оруулахаас өмнө иргэд, олон нийт, судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэх хуулийн зохицуулалтын дагуу хэлэлцүүлгийг хийсэн байна. Мөн энэ удаагийн хэлэлцүүлэг нь УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах бэлтгэл ажлын нэг болж байгааг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр онцолж байлаа.


ХУВИАРАА ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ ЖОЛООЧ НАРЫГ ТОРГОХ ШИЙДВЭРИЙГ ЦУЦЛАВ

Авто тээврийн тухай хуулийн хүрээнд хууль бусаар ДУУДЛАГЫН ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу торгох арга хэмжээ авч эхэлсэн тухай Нийслэлийн тээврийн газраас мэдээлсэн.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, хувиараа дуудлагын такси үйлчилгээ үзүүлж буй  иргэдийг 100.000 төгрөгөөр торгох зохион байгуулалтыг зогсоох шийдвэр гаргалаа. Засгийн газраас иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгуулийн арга хэмжээг давамгай хэрэгжүүлэх нь буруу хэмээн үзсэн бөгөөд холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгөөд байна.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.61) 2019 оны 02 сарын 28

ХҮРЭЛСҮХ өөрөө ариун хүн мөн үү ард түмэн дүнгээ удахгүй өгнөө 100жилийн түүхтэй намаар тоглож байнаа 2020 онд түг дахих хүн

0  |  0
mongol(103.229.123.249) 2019 оны 02 сарын 25

Turiin albiig uls turjuulj olon zuun tsunh barigchdiig turiin bolon ulsiin uildveriin gazruud ruu shahsan shahdag asuudlaa yaaraltai tsegtsleh heregtei uunii tul ajillasan turshlaga mergejil chadvariig ni unelej nam hargalzahguigeer songon shalgaruulalt hiij turiin albaa chadvarjuulah heregtei ugui bol ene uls oron chini hugjihgui baahan hahuulichin ,hund surtalchidaar duursen bn

0  |  0
Хххххххааа(202.179.27.242) 2019 оны 02 сарын 25

Шүдтэй арслан болчихоод цэвэрлэгээ нь намаас хөөх төдийхөн үү.дарга захирал нэртэй цүнх баригч тавиулууд чзганаад байж л байна

0  |  0
зочин(66.181.160.2) 2019 оны 02 сарын 25

хүрэлсүхээ долоохон хоногт цэвэрлэгдэх тийм амархан гурилдсан ажил монголд байхгүй шүү их цаг зохион байгуулалт сэтгэл зориг шаардах байх шүү эхлээд цэвэрлэх газруудынхаа жагаалтыг гарга дараа ажлынхаа төлөвлөгөөг хий ард олныхоо дэмжлэгийг авах ажлаа зохион байгуул ажил хийвэл хийх шиг хийнэ шүү зугтааваа

0  |  0
зочин(122.201.22.54) 2019 оны 02 сарын 24

Хэтэрхий их , үнэн худал нь мэдэгдэхгүй бие биеээ гүжирддэг болж..... соёлтой л байвал,,, хэрүүл, хорсол, булаацалдахгүй шүү дээ

0  |  0
Зочин(122.201.22.54) 2019 оны 02 сарын 24

Ерөөсөө авлига, албан тушаалтангууд хүний гарлуу, горддоггүй л болчих. засгийн сан хөмрөгт орсон мөнгийн сайн зохицуулж, хадгалаад, арвижуулаад Гэр холооллыг дулаанаар хангаад, бас шинэ орон сууцаар хангачих, Хангалттай болно....

0  |  0
Зочин(202.72.245.207) 2019 оны 02 сарын 24

Зөв дөө, Амжилт

0  |  0
hun(103.57.94.249) 2019 оны 02 сарын 24

JDU-ee yah uu.

0  |  0
зочин(66.181.160.11) 2019 оны 02 сарын 24

занданшатарын байж байгаа царайгдээ хурлаа удирдаж чадахгүй алхаараа зогсоо зайгүй балбаад яаандаа ёстойл с. жавхлангийн хэлдэгээр нилээд болхи удирдаач харагдах юм хүний хуучин нь дээлийн шинэ нь ёстой үнэн үг юм хүрэлсүх гэж нэг бага дарга хурандаа нүүр царайны жүжиглэлт сайжирч

0  |  0
Дамба(59.10.124.3) 2019 оны 02 сарын 23

Зоригтой шийдээд шийдээд хариуцлага тооц Хүүк минь . Чамд ард түмэн итгэл найдвар тавьж байна. 60 тэр бум болон хууль шүүхийн байгууллагын удирдлагуудыг сольж их цэвэрлэгээгээ үргэлжлүүлээрэй.

0  |  0
Zochin(103.10.22.97) 2019 оны 02 сарын 23

Hurelsuh said uneheer manlailagch lider mun yum bilee. Say bolson udirdah ajiltnii zuvluguund oroltsogchdod ur chadvaraa haruulsan. Amjilt husie.

0  |  0
zzz(66.181.161.40) 2019 оны 02 сарын 23

Uhsen atniih ni ih tseverlegee. Orsoldogchoo namnaj bhad. JDU-chideesee salval tseverlegee ni ehelj gej naidaj boloh.

0  |  0
Зочин(122.201.22.127) 2019 оны 02 сарын 23

Гэхдээ ЖДҮ-ийн хулгайчуудаа хамгаалахгүй шүү. Тэгвэл ард түмэн МАН-ыг бүр үзэн ядах болно.

0  |  0
zochin(59.153.114.214) 2019 оны 02 сарын 23

ХҮРЭЛСҮХЭЭ ЧИ БИТГИЙ ШОУДААЧ. ЧИ НААД ХАЖУУДАА БАЙГАА ЖДҮ-ЧДИЙГ ШАЛГУУЛААЧ. ЧИ БИТГИЙ ЖҮЖИГ ТОГЛО. ЧИ ЭНКБОЛД ШИГ БАЙГААЧ.ЛУЙВРЫН ХУЛГАЙЧ ЖДҮ-ЧДИЙГ ШАЛГУУЛЖ ШОРОНД ЯВУУЛБАЛ БИД ЧАМД ИТГЭНЭ.

0  |  0
Дарийиаа(202.9.43.186) 2019 оны 02 сарын 23

Кятай үүнийг маш хурдтай хийгээд эхэлчихлээ.манайх ард иргэд нь хэдий нээ эхэлсэн .мэдээлэл олон түмэнд бүрэн хүрээгүй цөөн хүмсиин хүрээнд л явж бн.Тэхдээ ЗГ хөдөлж эхэлсэн.УИХ дээр яригдаж Цахим бодлогын түр хороо ажллаж.эхэлсэн.тусгай журам ч яригдаж дуулдаж бна.Цахим мөнгө бол сүлжээ биш.Харин үүнийг ашиглаж олон мянган хүнийг богино хугацаанд лрлоготой болговол мэдээллийн тэхнолгийг ашиглаж байгаа бас нэг том ажил шийдэгдэж болмоор бна.

0  |  0
Дариймаа (202.9.43.186) 2019 оны 02 сарын 23

Үргэлжлэл.зэоэгцэн явах ёстой.Одоо дэлхиы даяараа өбанк санхүүгийн том шинчлэл явагдаж цахим мөнгөн ий үё эхлээд удаж бна.цаасан мөнг үёэ өнгөрөөх процэсс маш хурдтай явагдаж бна.Блокчэйн тёхнолгийг банк санхүүгийн салбарт хэдийн ээ нэвтрүүлээд эхэлсэн.цахим зоос ашиглаад зах зээлийн арилжаа аль хэдийн явагдаж ард иргэдийн амьдрал рүү орчихлоо. Манайх л үм үмнаас хоцорч сүүл барьж бна.Цахим зоосыг маш хурдтай эргэлтэд оруулах цахим түрийвч гнж гайхамшигтай төлбөрийн хэрэгсэл гарлаа.Ядуухлаас гарахад энэ маш том гарцыг ард иргэдэд ээ бодлогоор ашиглуулаачээ.Хятад

0  |  0
Дариймаа(202.9.43.186) 2019 оны 02 сарын 23

Соёлыг маш их урагшлуулсан.харамсалтай энэ бүхнийг зохицуулах хуулиин орчин бүрдээгүй.төрийн бодлого хаягдаж урсгалаараа явж байгаа учраас гэмт хэргийн үйлдлүүд олнооороо гарч ард иргэд хохирдог.Энэ бол төр сохор явж ирсэний хар гай үм.20 иод.жил ингэж явлааш дээ.Иймд сүлжаээны бизнэсийг хуульчилж өх зайлгүй шаардлага бий .Энэ асуудлыг хөрш орнууд маань аль хэдийн шийдчихээд байхад манай төр засаг мэдсээр байж арга хэмжээ авдаггүй Асуудал хурцдаж олон зуун сая төг.ийн хохирол учирсан үёд нь сүржэгнэж хуулийн арга хэмжээ авдаг.ТӨР ард түмнээсээ дор байж болохгүй.Төр хурдтай.дэлхийн хөгжилтэй

0  |  0
Дариймаа(202.9.43.186) 2019 оны 02 сарын 23

Хэдийгээр асуудал сандал ширээ хэрүүл маргаана с болоод удааширсан боловч ЗГ.ын арга хэмжээ зөв чиглэл рүүгээ шуурхай явж бна.Ингэхл хэрэгтэй байгаа үм.Нэгэнт элдэв долооноороо хэлүүлж байгаа ЗГ .эрхэм Хүрэлсүх ард түмнийхээ төлөө гуйвалтгүй зогсож МАнангын бүтцыг задлаж нам болон төрөө цэвэрлэж чадвал том гавьяа мөн.Үүнийг ард түмэн бид нэн тэргүүнд хүсэж байгаа. Одоо ард иргэдийнхээ ядуурлыг арилгах хамгийн дөт зам бол бүтээн байгуулалтын ажлаас гдна цахим тёхнолгийг ашиглах явдал үм.Сүлжээний бизнэсийг их ад үздэг.Гэвчч интэрнэт гар утас ID тэхнолги ард иргээдийн дунд хурдтай нэвтэрч

0  |  0
Зочин(202.179.24.151) 2019 оны 02 сарын 23

М.Энхболд УИХ-ын дарга байсан хугацаанд АТГ, Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, хөгжлийн банк бусад яам, агентлагуудад шинээр нэмэгдсэн орон тоо, шинээр ажилд орсон 60 тэрбумтай холбоотой бүхнийг цэвэрлэх хэрэгтэй

0  |  0
Top