Монгол улсад суугаа Норвегийн вант улсын Өргөмжит консул Л.Сарангэрэл Норвегийн вант улсын гавьяаны одонгоор шагнуулжээ. Тэрээр 2009 оны есдүгээр сарын 04-нд Өргөмжит консулоор томилогдож байсан юм.
Түүнийг Өргөмжит консулоор томилогдсон хугацаанд хоёр улсын найрсаг харилцаатай хамтын ажиллагаа улам өргөжин дэвшиж, хоёр талын өндөр дээд айлчлал зохион байгуулах үйлсэд гаргасан гавьяаг нь үнэлэн дээрх шагналыг олгожээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Норвегийн вант улсад айлчлан, 2013 онд Норвегийн Гадаад харилцааны сайд Монгол улсад, 2016 онд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Осло хотод форумд оролцсон зэрэг албан ёсны айлчлалын тоо нэмэгдсэн байна. Үүнээс хамгийн онцлох ажил нь 2016 онд Улаанбаатар хотод Норвегийн вант улсын виз мэдүүлгийн төв байгуулагдсан явдал юм.
Монгол улс Норвегийн вант улстай 1968 оны нэгдүгээр сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )