Дипломат харилцаа нь хурцдаж, хямралын хэмжээнд хүрсэн энэ цаг үед АНУ-ын засаг захиргаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцох Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарифд виз олгохгүй гэж мэдэгдлээ.
АНУ болон Иран улсын хооронд үүссэн асуудлыг шийдвэрлэх зорилготой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралд Ираны Гадаад хэргийн сайд оролцох ёстой байсан юм. Уг нь хоёр долоо хоногийн өмнө Жавад Зариф виз мэдүүлээд байжээ.
Энэ сарын 03-ны өдөр АНУ-ын тал Иракийн нутаг дэвсгэрт Ираны тал цэргийн ажиллагаа явуулах гэж байгаа гэх мэдээлэлд үндэслэн Иракийн олон улсын нисэх онгоцны буудалд цэрийн ажиллагаа явуулсан юм. Дроноор дайрсан цэргийн ажиллагааны үед Ираны тусгай албаны тэргүүн, генерал Касем Сулеймани амь үрэгдсэн билээ. Үүнээс үүдэн өнгөрсөн тавдугаар сараас хойш хямралын байдалтай байгаа Иран-АНУ-ын дипломат харилцаанд сэв сууж, цэргийн мөргөлдөөн үүсэх дээрээ тулаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )