“Microsoft” компаниас салбарууддаа захидал илгээж, маргааш буюу 4-р сарын 1-нд үйлчлүүлэгчид болон хэвлэл мэдээллийнхнийг хуурахгүй байхыг уриалжээ. Урьд өмнөх түүхээс харахад Инээдмийн баяраар үйлчлүүлэгчдээ хуурах, наргих гэсэн оролдлогууд нь хүний инээдийг хүргэдэггүй, сэтгүүлчдэд л өлгөн авах мэдээ болж өгдгөөс гадна хуурамч мэдээлэлтэй тэмцэх дайн эрчимжсэн өнөө үед тохирохгүй гэж компаниас шийдсэн байна.
"Microsoft”-ийн маркетингийн албаны захирал Крис Капосела “The Verge”-д ярилцлага өгөхдөө “Инээдмийн баяраар худлаа мэдээлэл гаргаж тоглох нь заримдаа муу үр дүнд хүргэдэг. Технологийн компаниуд маш хүндрэлтэй байгаа ийм цаг үед ямар ч тоглоом шоглоом хийхгүй байхыг уриалж байна” гэж хэлжээ.
2013 онд “Microsoft” хайлтын “Bing” системийн дизайныг бүтэн өдөр “Google”-тэй ижилхэн болгон “наргиж” байлаа.
Сэтгэгдэл ( 0 )