АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх тавдугаар сарын 25-28-нд Японд төрийн айлчлал хийх гэнэ. Энэ талаар “Kyodo” агентлагт Японы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч мэдээлжээ. Трамп Японы угсаа залгамжлах ханхүү Нарухитог хаан ширээнд суусных нь дараа уулзах анхны гадны улсын удирдагч болох юм. Нарухито эцэг, эзэн хаан Акихитогоо хаан ширээнээс буусны дараа ирэх тавдугаар сарын 1-нд хааны сэнтийд суух аж.
Трамп түүнчлэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй гэрээ хэлцэл хийхээс гадна сүмог “амьдаар нь” үзэж сонирхох гэнэ.
Мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын сүүлчээр АНУ-д очиж, Трамптай хэлэлцээр хийнэ гэсэн мэдээлэл байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )