БАГАНУУР: Дүүргийн хэмжээнд 10 байршилд орц гарц чөлөөллөө

2019 оны 05 сарын 01

Багануур дүүргийн хэмжээнд 10 байршилд орц гарц чөлөөллөө. Явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт зэргийг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа билээ.

Үүний хүрээнд дүүргийн Газрын албанаас 29 байршлийн судалгаа гарган өнөөдрөөс эхлээд албадан чөлөөлөх ажил хийгдэж эхэллээ. Дээрх 29 байршлын 8 байршил нь тухайн хуулийн этгээд өөрсдөө газраа чөлөөлсөн юм. Ингэснээр явган зорчигч чөлөөтэй зорчих боломжийг бий болгож, иргэд олон нийт талархалтай хандаж байгаа юм. Цаашид энэ ажил үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top