Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдэд цаг алдалгүй хүрч үйлчлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс нийслэлийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тоноглосон “Форд” загварын автомашиныг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Яаралтай түргэн тусламжийг иргэдэд цаг алдалгүй үзүүлэхэд эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон автомашин зайлшгүй хэрэгтэй” хэмээн энэ үеэр хэлж байлаа.
Автомашиныг хүлээлгэн өгснөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх томоохон хөрөнгө оруулалт юм. Эрүүл мэндийн төв өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан олон жил агуулахын зориулалтаар ашиглаж байсан хэсгийг "Яаралтай түргэн тусламжийн төв" болгон тохижуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )