БАГАНУУР: Бурхан багшийн хөшөөний нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулан “Бурхан багшийн хөшөө”-г Багануурчууд бүтээсэн байна. Монгол Улсын Их хурлаас есдүгээр сарын 9-ний өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон шийдвэрлэж, тэмдэглэх болсноос хойш 23 жил өнгөрчээ. Энэ хугацаанд төрөөс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгдсэн иргэдийн хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, хилс хэрэгт холбогдогсдыг цагаатгуулж, нэр төрийг нь сэргээлгэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдсэн иргэдийн талаар судалгаа хийж, түүхийн бодит үнэнийг олон нийтэд түгээн сурталчлах зэрэг ажлыг зохион байгуулж ирсэн.

Түүнчлэн хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл үр хүүхэд төрөл төрөгсдөд хуульд заасны дагуу нөхөн олговор олгох, нийгмийн халамжийн зарим дэмжлэг үзүүлэх, энэ ажилд төр захиргаа, хууль хяналт, олон нийт, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг татан оролцуулж хамтран ажиллаж байна.

Багануур дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос материалаа бүрдүүлэн өгч, Зууны мэдээ сонинд зарлагдан дүүргийн шүүхээс нөхөн олговор авах эрх үүссэн нэг иргэнд 80 сая төгрөг, нэг иргэний нэг сая төгрөгийг олгоход бэлэн болоод байгаа ба өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ 81 иргэн бүртгэлтэй байгаа ажээ. 2018 оноос эхлэн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг дүүргийн Гүндү Ёндон Равжаалин хийдтэй хамтран зохион байгуулж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулан Бурхан багшийн хөшөөг бүтээсэн байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
olon yumand orolzdog(148.60.92.227) 2019 оны 09 сарын 12

za soliordoo!hyngyai?chi menh bis dee!!harin chamaig menh baigaasai hyn baigaasai gej byteej bna syy dee!!oilgodoo olgiohoh gyai?.....

0  |  0
olon yumand orolzdog(148.60.92.227) 2019 оны 09 сарын 12

za soliordoo!hyngyai?chi menh bis dee!!harin chamaig menh baigaasai hyn baigaasai gej byteej bna syy dee!!oilgodoo olgiohoh gyai?.....

0  |  0
Зочин(103.80.210.120) 2019 оны 09 сарын 10

Шашин төр холилдвол самуурахын л шинждээ.Ингэж туйлширч болохгүй.Энэ хийдийнх нь хамба лам Багануурын ардын намын гишүүн бөгөөд ИТХ-ын төлөөлөгч сэтэртэйн учир улсын мөнгөөр хийддээ бурхан бүтээлгэж байгаа нь зохимжгүй.

0  |  0
Зочин(202.9.43.147) 2019 оны 09 сарын 10

хаа хаа цэрэг мэрэг зогсооцон үнэн хөгжилтэй ард түмээн

0  |  0
ZOCHIN(180.150.82.98) 2019 оны 09 сарын 09

BURHNII UMNU ESOLJ BGAA N NILEEN TENEGDUU HARAGDAJIINA SHUU. TUR SHASHIN HOER HEZEE TUSDAA UIL AJLAA HIIHIIN BOL OO.ULAM L DUNKUU BOLJIINODOO...

0  |  0
Зочин(66.181.183.39) 2019 оны 09 сарын 09

Энэ баримал Багануурынхны амьжиргааг сайжруулж, ажил төрлийг нь ахицтай байлгаж авлигчдыг үгүй хийж өгөх болов уу?

0  |  0
Top