Дэлхийн Тогооч нарын холбооны албан ёсны эрхтэйгээр "Чингис хааны цом- 2019" Олон улсын Тогооч нарын тэмцээн энэ сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 11 орны 700 гаруй тогооч нар 15 төрлөөр мэргэжил, ур чадвараа сорьсон ба хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан юм. Багануур дүүргээс таван тогооч таван төрөлд оролцож, 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн эзэд боллоо.
Тэмцээнд “Найман дулам хүнс комплекс” ХХК-ий “Бөмбөөлэй” зоогийн газрын тогооч Д.Хишигбаяр пиццаны төрөлд “Алтан” медаль, “Багануур сувилал” ХХК-ий тогооч Б.Ариунаа үзэсгэлэнгийн зуушны төрөлд “Алтан” медаль, тогооч Ж.Алтанцэцэг нарийн боов, амтлаг хоолны төрөлд “Мөнгөн” медаль, тогооч С.Бат-Очир бялууны төрөлд “Мөнгөн” медаль, тогооч Ү.Батдэлгэр цагаан хоолны төрөлд “Хүрэл” медаль тус тус хүртлээ.
Сэтгэгдэл ( 1 )
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: