Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Брексит”-ийн асуудалд хойрго хандан, улс төрийн гацаа үүсгэсэн гэж үзэн албан тушаалаа өгөх болсноо албан ёсоор зарлалаа. Тэрээр Консерватив намын дараагийн тэргүүн томилогдтол буюу зургаадугаар сарын 07-ныг хүртэл албан тушаалаа хаших юм. Их Британи Европын холбооноос гарах санаачилга гаргаснаас хойш дотоодын улс төрийн тавцанд дорвитой шийдвэр гаргаагүй бөгөөд дэвшүүлсэн санаачилга нь гурван ч удаа унасан юм. Түүнээс өмнө Их Британийн Ерөнхий сайдын албыг хашиж байх хугацаанд гаргасан санаачилгаа гурван ч удаа унагасан тохиолдол гарч байгаагүй билээ.
Их Британийн Консерватив намын тэргүүн Тереза Мэй 2016 оны долдугаар сарын 13-ны өдөр Их Британийн Ерөнхий сайдаар томилогдсон юм. Их Британийн парламентад 1997 оноос хойш сууж, гурван ч яам толгойлж байсан түүнийг Их Британийн улс төрийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй гэж Forbes сэтгүүл тодорхойлж байжээ. Их Британийн Консерватив нам зургаадугаар сарын 03-ны өдөр болох их хурлаараа Консерватив намын даргыг албан ёсоор сонгох юм.
Сэтгэгдэл ( 0 )