“Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин. 06.13.2019
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцох “давааг”давж, хэсгийн тоглолтод оролцож, тивийн төдийгүй дэлхийн шилдэг багуудтай “хөл зөрүүлэх” боломжтой болсон сайхан мэдээ манай хөлбөмбөг сонирхогчдын магнайг тэнийлгэж байна. Арга ч үгүй.
Гэхдээ энэ амжилт ганцхан өдөр хүрээд ирсэн юм бишээ. Монголын хөлбөмбөгийн холбооны зөв зорилго, тодорхой бодлого, цогц ,идэвхтэй, тогтвортой үйл ажиллагааны л үр дүн гэж миний хувьд бодогдоно. Сүүлийн дөрвөөс таван жил бол үндсэндээ Монголын хөлбөмбөгийн хувьд дэвшил, хөгжлийн үсрэнгүй он жилүүд байсаар ирлээ. Хэдийгээр тун богино хугацаа боловч Монголын хөлбөмбөгт асар их шинэчлэл ирсээн. Тэр бүхнийг нэг бүрчлэн дурьдаж, албаны тайлан мэдээ шиг зүйлээр та бүхнийг чилээхийг хүсэхгүй. Зүгээр л нүдэнд ил зарим зүйлийг л өгүүлье.
Хамгийн гол зүйл, хөгжлийн ирээдүй болох хүүхэд багачууд хөлбөмбөгт дуртай, сонирхолтой болж, тэдний маань дунд уралдаан тэмцээн, сургалт, дасгалжуулалт хангалттай бий боллоо. Зунд нь хөлбөмбөгийн ногоон талбай , өвөлд нь футзалын ордон бараг л өдөр өнжилгүй уралдаан тэмцээнтэй болсон. Нас, насны ангиллаар лигийн, улсын, бүсийн АШТ болж байна. ОХУ, БНХАУ -д уралдаан тэмццээнд оролцох асуудал биш болж. Швед, Испани, Португал, бүүр Бразилд Монгол хүүхдүүд маань очоод тэмцээнд оролцож, ялалт байгуулдаг болсон байна. Унгарын алдарт хөлбөмбөгчин Ф.Пушкашийн нэрэмжит академид монгол, хүүхэд залуучууд суралцаж, эхнээсээ мэргэжлийн гэрээ байгуулаад амжилттай тоглоод эхэлж байна. Хэзээ ийм байлаа.
Монгол хүүхдүүд Дэлхийн 211 орны хүүхдийн дунд зохиогддог “Хөлбөмбөг -Нөхөрлөл” тэмцээнд ДАШТ-ий үеэр зохиогдоход оролцоод тоглож байна. Тэр ч бүү хэл монгол хүү хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтын бөмбөгийг барин гарч ирж байна. Хэзээ ийм байсын?
Мэдээж хүүхдүүдээ зөв,сайн сургахын тулд шат, шатны дасгалжуулагчдын сургалтыг явуулж , Азийн хөлбөмбөгийн холбооны А,В, С ангиллын лицензтэй дасгалжуулагчид олноор төрөн гарч байна. Тэд өнөөдөр биш гэхэд маргааш, нөгөөдөр монгол Месси, монгол Роналдуг гаргаад л ирнэ.
Дотоодын уралдаан тэмцээний нэр хүнд, өрсөлдөөн, үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ, шагналын сан бүх зүйлээр эрс өссөн. Лигийн тоглолтуудыг ТВ-ээр дамжуулдаг боллоо. Дээд болон нэгдүгээр лиг зургаан сарын турш үргэлжилж байна. Энэ жилээс 2 дугаар лигтэй болж байгаа. Шагналын сангийн хувьд Монголын аль ч спортын түүхэнд байхгүй өндөр боллоо. Тамирчдаа баг нь байр, машинаар шагнадаг, цалинжуулдаг болж, мэргэжлийн статус руу дөхсөөр л байна. Лигийн хэмжээнд олон арван гадны легионерууд тоглож, арга барилаас нь суралцаж байна. Урьд нь ямар байлаа?
Олон улсын чанартай уралдаан тэмцээн, хурал, симпозиумыг эх орондоо маш олныг амжилттай зохион байгуулж байна. Азийн Хөлбөмбөгийн Холбооноос энэ бүхнийг үнэлэн “Шилдэг үйл ажиллагаатай үндэсний” холбоонд олгодог шагналыг Монголын хөлбөмбөгийн холбоонд олгож, МХХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарыг Азийн хөлбөмбөгийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонголоо. Тив, дэлхий биднийг харж, манайхныг үнэлж байна шүү дээ.
Монголынхоо нэр төрийг тив, дэлхийд тамгалах учиртай шигшээ багийг талбайн болон футзалын төрлөөр , эмэгтэй 3, эрэгтэй 5 насны ангиллаар нийт 8 шигшээ багийг байнга барьж байна. Эдгээр багуудад герман, япон гээд хөлбөмбөгийн хөгжлөөр дээгүүр ордог орны багш, дасгалжуулагчдыг ажиллуулж байна.
Үндэсний шигшээ багуудын бэтгэлийн баазыг тусгайлан байгууллаа, Шигшээ багийн тамирчдыг Монголын аль ч спортын төрлийн шигшээ багийн тамирчдаас илүү хэмжээгээр цалинжуулдаг боллоо.
Хөлбөмбөгийн салшгүй хэсэг болсон шүүгчдийн боловсрол, онол мэдлэгийг байнга дээшлүүлж, сургалт семинар явуулны үр дүнд ФИФА-ийн, АХХ-ны шүүгчидтэй боллоо. Олон Улсын тоглолтыг удирдан зохион байгуулан, хянан явуулдаг комиссараар манай монгол залуу ажилладаг боллоо, ФИФА мастер гээд нэр хүндтэй боловсролыг МХХ-ны ажилтан монгол бүсгүй амжилттай эзэмшлээ.
Хэзээ манай Монголын хөлбөмбөг ийм байсан билээ дээ? Монголд хөлбөмбөг бүх утгаараа хөгжиж буйг дээрх хэдхэн жишээ тодхон харуулж байна. Заавал Дэлхийн аварга болохоор, эсвэл дэлхийн аваргад орохоор хөлбөмбөг хөгжсөнд тооцох албагүй. Монголд хөлбөмбөгт дуртай, хөлбөмбөгт тоглодог хүүхэд залуучуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь хөгжиж буйн шинж бус уу? Монголчууд маань авьяаслаг, зөв бодлого, зөв мэнэжменттэй удирдлага байхад дэлхийн дэвжээнд нэг л өдөр үзнэ. Цаг хугацааны л асуудал гэдэгт би итгэдэг.
Эцэст нь энэ бүгдийг буй болгосон, буй болгож, цаашид хийж бүтээх эрмэлзэл, итгэл найдвар дүүрэн Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлага, холбооны ажилтнууд, бүх хөлбөмбөгчид, багш дасгалжуулагч, шүүгчид, хөлбөмбөг сонирхогч фанатууддаа бүгдэд нь БАЯРЛАЛАА!
Сэтгэгдэл ( 3 )
Urdnii hul bumbugiin holboonii eronhiilogchoor ajillaj baisan mori Ganboldiig bodohoor dotor myyhai orgij bachuurah ym . Odoogiin eronhiilogch Ganbaatariin hajuud haritsuulshgui muu menegmenttei baij Odoogiin eronhiilogch Ganbaatariig ajilalal avaad ajillaj ehlehedn unehser gaihash torj za shine deeree sembelzej baigaa biz udahgui moriin orooson dugui boloh bizee gej bodoj baisandaa hultsel ochie ! Ulam erch huchtei zohion baiguulalttai gaihamshigtai menegment hiij bgaa tuuniig Mongoliin ard tumen ajiglaj bn . Amjilt shuu Ganbaataraa !
ӨЧҮҮХЭН БИЧИЛ АМЖИЛТАНДАА ТАШУУРАВДАА , АМЖИЛТ ХҮСЪЕЭ
ӨЧҮҮХЭН БИЧИЛ АМЖИЛТАНДАА ТАШУУРАВДАА , АМЖИЛТ ХҮСЪЕЭ