АНУ-ын томоохон хоёр компани уурхайнуудаа нэгтгэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

АНУ-ын нүүрсний салбарын хамгийн том хоёр компани болох “Arch Coal”, “Peabody Energy” компаниуд уурхайнуудаа нэгтгэн хамтарсан үйлдвэр байгуулах болсноо зарлалаа. Олон улсад нүүрсний хэрэглээ багасаж, дэлхийн том гүрнүүд 15-20 жилийн дараа уламжлалт цахилгаан станцуудыг хаана гэж шийдвэрлэсний дараа дээрх компаниуд уурхайнуудаа нэгтгэх болсон байна.

АНУ-ын Вайоминг, Колорадо муж дахь уурхайнуудын үйл ажиллагааг нэгтгэвэл 820 сая ам.долларын бэлэн мөнгөний хуримтлал үүсгэх боломжтой аж. Компаниуд уурхайнуудаа нэгтгэж байгаа ч ямар нэгэн бүтцийн цомхотгол хийхгүй юм байна. Энэ мэдээллийн дараа хоёр компанийн хувьцаа тус бүртээ өсжээ. Тухайлбал “Arch Coal” компанийн хувьцааны ханш 8.2 хувиар өссөн бол “Peabody Energy” компанийн хувьцаа 6.8 хувьд хүрчээ.

Хэдийгээр одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп ойрын хугацаанд нүүрсний салбарыг өмнөх хэмжээнд барих бодлоготой байгаа ч зах зээлийн шаардлагаар томоохон компаниуд нэгдэж, сэргээгдэх эрчим хүчний салбар руу шилжиж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top