ХАБАРОВСКИЙН ТҮЙМЭР: Найзуудынхаа төлөө амиа өгсөн Алексей хүүд ОРОСЫН БААТАР цол олгоно

2019 оны 07 сарын 26

ОХУ-ын Хабаровск мужид энэ долоо хоногт (2019.07.23) хүүхдийн зусланд түймэр гарч, дөрвөн хүүхэд амиа алдсан эмгэнэлтэй явдал болсон билээ.

Уулын цанын “Холдоми” цогцолборын хүүхдийн зусланд гарсан галын үеэр түлэгдсэн таван том хүн, долоон хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Гал гарах үед лагерьт 7-15 насны 189 хүүхэд амарч байжээ. Гал 22-23-нд шилжих шөнийн 02:30 цаг орчимд гарч, зуслангийн 26 майхны 20 нь 10 минутын дотор бүрэн шатсан аж. Хабаровскийн хязгаарын захирагч Сергей Фургал "Ийм зусланг байдаг талаар мэдээгүй байсан" гэж мэдүүлсэн нь лагерь хяналт шалгалтад хамрагдаагүй байсан гэх хардлагыг төрүүлж байсан бол зуслангийн захирал Максим Кузнецов баривчлагдахаасаа өмнө арай өөр зүйл ярьжээ. Тэрбээр "Зусланд шаардлагатай шалгалтууд хийгдсэн, майхан шатахгүй гэсэн дүгнэлттэй байсан. Хамгийн сүүлд энэ сард зусланд шалгалт хийсэн" гэж ярьжээ. 

Олны сэтгэлийг сэрдхийлгэсэн осол, галын хэрэгт Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Хүүхдийн зуслан байрлах “Холдоми” цогцолборын эзэн Виталий Бурлаков, Хабаровскийн хязгаарын Онцгой байдлын ерөнхий газрын Хяналт, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Эдуард Новгородцев, зуслангийн захирал Максим Кузнецов нарыг баривчлан, саатуулжээ. 

Тэр өдөр чухам юу болов? Энэ талаар Оросын хэвлэлүүдэд гарч буй мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


ХҮҮХДҮҮД ӨӨРСДӨӨ АМЬД ҮЛДЭХ АРГАА ОЛЖЭЭ
 


Түймэр гарах үеэр анхлан сэрсэн охины ярьснаар багш нь “Түймэр гарлаа” гэж хашгирч орж ирэхэд гадаа яг л бороо орж байгаа мэт чимээ сонсогдож байсан гэнэ. Охин орноосоо үсрэн босч, шорттойгоо гүйн гарчээ. Гал командынхан 20 минутын дараа ирж, 40-50 минутад галыг унтраасан байна. Хүүхдүүдэд хэн ч туслаагүй, тэд өөрсдөө амьд үлдэх аргаа олжээ.

Эмгэнэлт явдалтай холбоотойгоор Хабаровск мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарласан. Мужийн захиргаанаас амиа алдсан хүүхдүүдийн ар гэрт нэг сая рубль олгох аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн ба тэрбээр “Манай улсад маш том эмгэнэл боллоо. Нэн түрүүнд амиа алдсан хүмүүсийн ар гэр, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Гэмтэж, түлэгдсэн хүмүүс удахгүй эдгэрнэ гэдэгт найдаж байна. Эмч нар, Эрүүл мэндийн яам шаардлагатай бүхнийг хийж байгаа. Тусламж шаардлагатай байгаа бүх хүнд хүрч ажиллах болно” гэжээ.


ТҮЙМРИЙН ШАЛТГААН ЮУ БАЙВ?
 

Зуслангийн майханд бүгдэд нь халаагуур байжээ. Амрагч охин майханд байрлах халаагуур дээр нойтон алчуураа хатаахаар тавьж, шөнө дунд алчуур шатсанаар түймэр гарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсныг хэвлэлүүд мэдээлж байгаа. Түймэр 240 кв.м талбайг хамарчээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Хабаровск мужийн захирагч Сергей Фургалын мэдүүлгийг хатуу шүүмжилж, “Зуслангийн талаар хэн ч мэдээгүй бол мужийн захиргаа албан ажлаа муу хийж байна гэсэн үг” гэв. Энэхүү эмгэнэлт хэрэг хүүхдийн зуслангуудыг шалгах хэрэгтэй болсныг харуулж байгааг хойд хөршийн хэвлэлүүд онцолж байна. Тийм ч учраас Хабаровскийн хязгаарын прокурор майханд үйл ажиллагааг явуулж байгаа бүх зусланг шалгах үүрэг өгчээ.


10 НАСТАЙ АЛЕКСЕЙ НАЙЗУУДЫГАА АВРААД ӨӨРӨӨ АМЬСГАЛ ХУРААЖЭЭ

Түймэрт амиа алдсан дөрвөн хүүхдийн нэг нь газар дээрээ амьсгал хураасан бол үлдсэн гурвынх нь биеийн 95-100 хувь нь түлэгдсэн байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Гэсэн ч тэдний амийг аврах боломжгүй болсон байв. Хүүхдүүдийн нэг нь 10, хоёр нь 11, нэг нь 12 настай байжээ.

Зуслангийн 16 дугаар майханд байсан хоёр охины дээрээс саравчны шатаж буй хэсэг унажээ. Охидыг 10 настай Алексей хүү аварч, аюулаас холдуулсан ч өөрөө амиа алдсан байна. Хүү тэгэхэд өөрөө түлэгдсэн байсан ч охидыг майхнаас гаргаж чаджээ. Гэвч эмнэлэгт хүргэгдсэн Алексейн амийг аврах боломж хэдийнэ холдсон байлаа. Мужийн захиргаа найзуудынхаа төлөө амь насаа зориулсан Алексей хүүг Оросын баатарт нэр дэвшүүлжээ. Энэ мэдээ Оросын ард түмний сэтгэлийг хөдөлгөж, хүн бүхэн түүнийг "Жинхэнэ баатар" хэмээн хүндэтгэл үзүүлсээр байна.

Тэр их ухаалаг, авьяаслаг, гайхалтай хүү байсан талаар сургуулийнхан нь ярьсан байлаа. Алексей хоёр дүүтэй, айлын том хүү байжээ. 

Галын үеэр мөн 11 настай Арсений (Нэрийг нь өөрчлөв) найз нарыгаа аврахаар оролдож, майхнаас гарахад нь тусалсан ч өөрөө комд байсаар амьсгал хураасан байна. 


ТЭР ӨДӨР ВЕРОНИКА ОХИНЫ 11 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР БАЙВ
 

Түймэрт амиа алдсан Вероника охин түймэр гарсан шөнө 11 нас хүрч байв. Тэр долдугаар сарын 23-нд төрсөн өдрөө тэмдэглэх байсан. Вероникагийн аав, ээж өглөө болуут охин дээрээ ирж, баярыг нь тэмдэглэх байсан ч бяцхан охин үүр цайхаас өмнө энэ хорвоог үүрд орхисон юм. 

Гал гарах үеэр хүүхдүүдийн ихэнх нь нүцгэн шахуу, зарим нь унтлагын хувцастайгаа, зарим нь шаахайтай майхнаас гүйн гарч, зуслан тэр чигтээ сандарсан хүмүүсийн хашхираан, уйлаанаар дүүрчээ. 

Вероника болон нэрийг нууцалж байгаа өөр нэг охинтой  өчигдөр /2019.07.25/ салах ёс гүйцэтгэжээ. Тэд хоёулаа 11 настай байсан. Оршуулгын зардлыг хотын захиргаа даасан бол мөн нэрийг нууцалж буй өөр нэгэн хүүтэй салах ёс хийх хүндэтгэлийг  түүний аавынх нь ажилладаг Иргэний нисэхийн үйлдвэр хариуцах аж.

Хүүхдүүдтэй салах ёс хийсэн газар бүр цэцэг, зөөлөн тоглоомоор дүүрчээ. Балчир насандаа тэнгэрт одсон тэднийг Вероника, Алексей, Елизавета, Арсений гэдэг байв.

Одоо сайн дурынхан мэргэжлийн сэтгэл зүйч нартай холбогдон, хүүхдийн зусланд түймэр гарах үед байсан бүх хүмүүс, амиа алдсан, түлэгдсэн хүүхдүүдийн гэр бүл, ойр дотнынхон, лагерийн ажилтнуудад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Хабаровск муж уй гунигтай...

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
э.эрдэнэбаяр(103.10.22.11) 2019 оны 07 сарын 30

ум сайн амгалан болтугай. манай хүүхдийн зуслангууд бас маш их анхаарах хэрэгтэй бна.

5  |  0
Irgen(66.181.180.149) 2019 оны 07 сарын 29

Саяхан хүүгээ Найрамдал хүргэж өгсөн. Модон байшинд хөл гишгэх зайгүй шахам газраар баахан матрас зулсан, хоорондоо зайгүй, яг л хуаран шиг байсан, 10-аад хүүхэд хамт ордог байр гэсэн. Надад бол аймаар санагдсан шүү. Наад захын ариун цэвэр ч байхгүй. Халуун газраар хөглөрсөн үсэн бараан өнгийн бүтээлгээр матрасуудаа бүтээчихсэн, модон болохоор амьсгалахын аргагүй халуун. Их л тохь муутай харагдсан. Би бусад байруудыг үзээгүй, гайгүй ч байрууд байдаг л байх.

3  |  1
h(66.181.161.97) 2019 оны 07 сарын 28

um sain amgalan boltugai

1  |  0
Дашка-29(64.119.17.85) 2019 оны 07 сарын 28

Ум сайн амгалан болтугай!

2  |  0
З(66.181.161.72) 2019 оны 08 сарын 01

МУНДАГ ЗОРИГТНЫ ӨЛГИЙ АУГАА ОРОС ОРОН.РОДИНА ГЕРОЕВ ВЕЛИКИЙ РОССИЯ

3  |  1
eegi(66.181.176.248) 2019 оны 07 сарын 27

Oroc ulc muu bna ymrch xariuslaga alaga xairan cxan xuuxdud

1  |  0
mgl(1.25.114.182) 2019 оны 07 сарын 28

ewii uyalh urs . um mani bad mi hum

3  |  0
Орос орон гэж(64.119.18.134) 2019 оны 07 сарын 31

Орос орон гэж дандаа л ийм үхэл үнэртсэн орон шүү

0  |  10
мжл(64.119.17.114) 2019 оны 07 сарын 27

слёзы на глазах, соболезную всем

2  |  0
DR. PRADHAN(105.112.50.137) 2019 оны 07 сарын 29

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

4  |  7
Зочин(202.9.43.164) 2019 оны 07 сарын 29

Манайд энэ гэрт байрладаг цэцэрлэг нэг л найдваргүй санагддаг юм.

3  |  0
Evii dee(43.228.129.86) 2019 оны 07 сарын 26

Haana ch bolgoomj heregtei

0  |  0
DR. PRADHAN(105.112.50.137) 2019 оны 07 сарын 29

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  5
ИРГЭН(202.180.220.172) 2019 оны 07 сарын 29

ЭНЭ БОЛ УЛАЙН ЦАЙМ ШУНАЛЫН ҮЙЛДЛЭЭС БОЛСОН ХЭРЭГ БАЙНА. БОГИНО ХУГАЦААНД ИХ МӨНГӨТЭЙ БОЛОХ ГЭСЭН Л ЯВУУРГҮЙ АРГААС БОЛЖ ЯМАР ИХ ЭРСДЭЛ ҮҮРДГИЙГ МАНАЙ БИЗНЕСИЙНХЭН Ч ГЭСЭН МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ БАЙХ.

9  |  0
Top