ӨВӨРХАНГАЙ: Арвайхээрт 21 цэгт автобусны буудал шинээр барьж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Өвөрхангай аймаг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Арвайхээр хотод 21 цэгт автобусны буудал шинээр барьж эхлээд байна. Сүүлийн жилүүдэд аймаг, орон нутагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил олноор хийгдэж байгаатай холбогдуулан хүн амын тоо нэмэгдэж, Арвайхээр хот хаяа тэлэн өргөжиж байна. Тиймээс нийтийн тээврийг хөгжүүлж, иргэдээ хямд үнээр зорчих боломжийг аймгаас бодлогоор дэмжиж, бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд 25 хүний суудалтай дунд оврын  дөрвөн  ширхэг автобусыг орон нутгийн төсвөөр худалдаж аваад байна.  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hahahaha hahahahahah(185.39.141.217) 2019 оны 08 сарын 20

huuchin baisan aa yaasan ???? 1 jiliin umnu yag ene buudluudiig sergeen zassan .zasag noyon 800 sayiig zartsuulj bn geed gaihuulan orilood baisan ... tonuulchdaaa . ta nariig yaahuu 65 alavchakaaaa ??

0  |  0
Top