Хонконг: Олон зуун оюутан, сурагч хичээлээ тасалж, бойкотлов

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Хонконгт үргэлжилж буй жагсаалыг дэмжин, олон зуун оюутан, сурагч өнөөдөр /2019.09.02/ хичээлдээ явалгүй бойкотолжээ.

Ахлах ангийн сурагчид хичээлдээ явахын оронд хотын төвд болж буй эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн бол бусад нь Хонконгийн Хятадын их сургуулийн хотхонд цугларсан байна. Хичээлдээ ирсэн оюутан, сурагчид жагсагчидтай эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон хар хувцастай ирцгээжээ.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид засгийн газартаа хандан таван шаардлага тавьсан байна. Тэд гэмт хэрэгтнийг шилжүүлэх тухай хуулийн төслийн эргэлт буцалтгүй эргүүлэн татах, цагдаагийн үйл ажиллагааг шалгах хараат бус комисс байгуулах, баривчлагдсан жагсагчдыг суллах, эсэргүүцлийн жагсаалыг олныг хамарсан үймээн самуунтай адилтгахгүй байх, Хонконгт ардчилсан шууд сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлсэн шинэчлэл хийхийг шаардаж байна.

Үүнээс өмнө жагсагчид нисэх онгоцны буудлын үүд хаалгыг хаасан байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top