Өвөрхангай аймагт төрийн өмчийн 31 сургууль хичээллэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 05

Өвөрхангай аймгийн удирдлагууд хүүхэд нэг бүрт хүргэх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай ажилласны үр дүнд бодит үр дүнд хүрсэн байна. Тус аймагт энэ хичээлийн жилд 928 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль ашиглалтад оржээ.

Арвайхээр хотын шинэ суурьшлын бүс дэх 928 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын тавдугаар сургууль есдүгээр сарын 1-нд сурагчдаа хүлээн авсан байна. Шинэ сургуульд хамран сургах тойргийн буюу 6, 10, 11, 13 дугаар багийн 920 гаруй хүүхэд хамрагдан, 100 гаруй багш ажилчидтай хичээл, хүмүүжлийн ажлаа эхлүүлжээ. Ерөнхий боловсролын тавдугаар сургууль ашиглалтад орсноор аймгийн төвийн бусад сургуулиудын ачаалал багасаж, хүүхэд нэг бүрт хүргэх боловсролын чанар, хүртээмж нэмэгдэх бодит өөрчлөлт гарч буйг аймаг, орон нутгийн удирдлагууд онцолж байв. Харин тавдугаар сургуулийн барилгын ажлын талаар гүйцэтгэгч байгууллага удирдлагын менежментийн буруу бодлого хэрэгжүүлснээс 2014 онд эхэлсэн барилга ийнхүү таван жилийн дараа ашиглалтад орсон байна.

Шинэ сургууль ашиглалтад орсноор аймгийн хэмжээнд 31 сургууль, 43 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах болжээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 39, хувийн хэвшлийн дөрөв нийт 43 цэцэрлэгт 7000 гаруй хүүхэд, багачууд хамрагдаж, 420 гаруй багш, төрийн өмчийн 31 сургуульд 22400 гаруй хүүхэд суралцаж, 1200 орчим багш сургалт хүмүүжлийн ажил явуулж байгаа юм.

Мөн аймгийн хэмжээнд гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн, урлагийн төрөлж­сөн сургалттай сур­гууль байгуулан амжилттай хичээллэж байгаа мэдээлэл байна. Аймгийн Засаг даргын 2019 оны 367 дугаар захирамжаар Арвайхээр сумын цэцэрлэг, бага сургуу­лийн цогцолборын бүтэц хэв шинжийг өөрчлөн ерөнхий боловсролын “Тэмүүлэл-Эрдэм” сургуулийг байгуулжээ. “Тэмүүлэл-Эрдэм” сургууль нь гадаад хэл, математикийн гүнз­гийрүүлсэн, урлагийн төрөлж­сөн сургалттай хичээллэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангидаа элсэлт авч, 10 бүлэг, 300 гаруй сурагч, 10 гаруй багш, ажилтантайгаар үйл ажил­ла­гаагаа эхлүүлсэн байна.

Аймаг, орон нутгаас багш, сурагчдын сурч хөгжих орчныг сайжруулж, материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэ онд улс, орон нутгийн төсвөөр Арвайхээр, Хархорин сумдад тус бүр 320 хүүхдийн сургууль, Нарийн­тээл суманд 240 хүүхдийн сургууль шинээр баригдаж байгаа ба барилгын ажил 40-70 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн Хужирт, Хархорин сумдад тус бүр 75 хүүхдийн цэцэрлэг, Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж, тус сумын 2, 4 дүгээр цэцэрлэг, Төгрөг сумын цэцэрлэгийг өргөтгөж байна. Баруунбаян-Улаан, Уянга, Хархорин сумдад дотуур байр, Төгрөг, Хайрхандулаан, Өлзийт, Зүүнбаян-Улаан сумдад спорт заал барьж буй мэдээлэл байна.

Амины орон сууцны хороолол

110 айлаар тэлнэӨвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 18 дугаар тогтоолоор 13 дугаар багийн нутаг дэвсгэр дэх шинэ суурьшлын бүсэд хэрэгжиж буй амины орон сууцны хороололд иргэд өөрсдийн сонгосон байршилдаа зураг төслийн дагуу амины орон сууц барих ажил өрнөж байна. Энэ жилийн хувьд 110 айл өрх амины орон сууц угсрах төлөвлөгөөтэй бөгөөд одоогийн байдлаар 41 айлын амины орон сууц барилгын ажлаа гүйцэтгэсэн байдалтай үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж. Иргэд тус тусын захиалсан байршилд амины орон сууцаа угсарч, 2019 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө цэвэр ус, дулааны шугамны гагнуур, холбох хэрэгслийн үйл ажиллагааг дуусгасан байхаар төлөвлөжээ.

Иймд амины орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг графикийн дагуу хийж гүйцэтгэхийг аймгийн удирдлагуудаас анхаарч эхэлжээ. Энэ хүрээнд төслийн нэгжээс сонирхсон иргэдэд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, тус хороололд бохир усны 1653м хэмжээ бүхий шугам сүлжээг шинээр угсарч, ашиглалтад оруулсны зэрэгцээ цахилгаан  эрчим хүчээр хангах “Цахилгааны дэд өртөө”-ний барилгыг шинээр барьж, иргэдэд цахилгаан дамжуулах, холбох асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Мөн наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн цэвэр ус, дулааны шугам холбох ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл 40 хувьтай явагдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top