Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өвөхангай аймгийн Арвайхээр хотын төвийн А хэсэгт дулаан үйлдвэрлэдэг томоохон 13 обьектэд 20 ширхэг усан шүүлтүүрийг суурилуулах ажил хийгдэж байна. Тус төхөөрөмж нь утааны өнгө, хөө, хүнд металлуудыг шүүж, агаарын бохирдлыг бууруулах юм. Хүйтний улирал эхлэхээс өмнө бүх төхөөрөмжүүдийг суурилуулж дуусч, хэвийн ажиллагаанд оруулах зорилтыг орон нутгаас тавин ажиллаж байна.
2021 онд ашиглалтад орох дулааны станцын үйл ажиллагаа эхлэх хүртэл аймаг, орон нутгаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой үр дүн гаргахаар ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэж сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулж байгаа. Тус үйлдвэрийг энэ ондоо багтааж ашиглалтад оруулна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319