ДОРНОД: Ахмадын асрамжийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 06

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Дорнод аймаг дахь Зүүн бүсийн ахмад настны асрамжийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Тус барилгыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам санхүүжүүлж, “Ган-Октеадр” ХХК барилгын ажлыг гүйцэтгэжээ.

Тус асрамжийн төв 24 ахмад настан, асруулагчид үйлчлэх хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар найман ажилтан 20 асруулагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор Дорнод аймгийн 17, Сүхбаатар аймгийн нэг, Хэнтий аймгийн хоёр асруулагч үйлчлүүлж байна. Барилгын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтохтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөх, “Ахмадын ачлал” хөтөлбөрийн зохицуулагч Л.Түвдэнням, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Ахмадын хорооны дарга Н.Төмөр болон аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг хэлтсийн дарга нар, ахмадын байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top