АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сирид цэргийн ажиллагаа явуулж буйтай холбогдуулан Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зурлаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдсэнээр, хориг арга хэмжээ авснаар Турк улсад Сирийн зүүн хойд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааг зогсооход нь шахалт үзүүлэх зорилготой. Энэ зарлигаар АНУ-ын сангийн яам болон төрийн департаментад хувь хүн, байгууллага, Туркийн засгийн газартай холбоо бүхий хувь хүн болон Сирийн зүүн хойд хэсэгт энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдал, энгийн иргэдэд аюул учруулах ажиллагаанд оролцож буй хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах эрх олгож байна.
Энэ хүрээнд Туркийн гурван өндөр албан тушаалтан, эрчим хүчний яам, батлан хамгаалах яамыг хар жагсаалтад оруулжээ. Дараа дараагийн хориг арга хэмжээнээс зайлсхийх үүднээс Турк улс Сирийн зүүн хойд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааг даруй зогсоож, Сирийн энэ бүсэд аюулгүй байдлыг хангах чиглэлээр АНУ-тай хэлэлцээ хийх ёстой гэж Майк Помпео онцолжээ.
Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд Сирийн зүүн хойд хэсэгт явуулж буй Туркийн ажиллагаа “Лалын улс” алан хядагчдын бүлэглэлийг устгах ажиллагаанд саад учруулж, тус бүс нутаг дахь энх тайван, аюулгүй байдал болон тогтвортой байдалд заналхийлж байна гэж онцолсон байна.
Хориг арга хэмжээнд Туркийн үндэсний батлан хамгаалах яам, эрчим хүчний яам болон эрдэс баялгийн яам болон тэдгээрийн удирдлага болон дотоод хэргийн сайд Сулейман Сойлу нар багтжээ. АНУ-ын сангийн яам хар жагсаалтад Туркийн засгийн газрын албан тушаалтан болон төрийн корпорацуудын удирдлагуудыг нэмж оруулахад бэлэн буйгаа илэрхийлжээ. Хар жагсаалтад орсон хувь хүн, байгууллагуудын АНУ дахь активыг царцааж, АНУ-ын иргэд, компанитай бизнес хийхийг нь хориглодог.
Сэтгэгдэл ( 1 )
Түрк пйздаа