Олимп, дэлхийн аваргын тэмцээн үзсэн бүх хүний толгойд ийм бодол төрж байсан байх. ОХУ-ын “Матч ТВ” энэ талаар судалгаа явуулжээ.
Та итгэхгүй байж магадгүй, гэхдээ нэг шалтгаан нь Африкт нохой бараг байдаггүйд байгаа гэнэ.
Хөнгөн атлетик бол олимпын наадмын хамгийн гол төрлийн нэг. Гүйлтийн төрөлд африк гаралтай тамирчид бусдаасаа илүү байдаг бол шигшээ гүйлтэд Ази, Европын тамирчид бараг байдаггүй.
Риогийн олимпын хөнгөн атлетикийн төрөлд тэргүүлсэн АНУ-ын шигшээ багт бараг бүх гишүүн нь африк гаралтай тамирчид байсан билээ. Хоёрдугаар байрт орсон баг мөн л Африкийн Кени улс.
Харин тэд Риогийн олимпын аварга Симоне Мануэлийг эс тооцвол усанд сэлэлтийн спортод барагтай амжилт гаргадаггүй. Ингээд “Матч ТВ” хүн судлал буюу антропологийн эрдэмтэн Алексей Самсоновоос энэ талаар тодруулсан байна.
-Африкчууд яагаад гүйхдээ сайн, усанд сэлэхдээ муу байдаг юм бол?
-Конго, Сенегал, Гвиней, Гана гэсэн Баруун Африкийн тамирчид ч хөнгөн атлетикдаа тааруухан. Ихэнх нь Зүүн Африкийн орны тамирчид хөнгөн атлетикт амжилт олдог. Тэгэхээр энд үндэстэн ястан биш тухайн ард түмний аж амьдрал, соёлтой холбоотой асуудал байгаа юм. Зүүн Африкийн Кени, Этиопид мал аж ахуй их хөгжсөн. Олон зуун жилийн турш тэд мал аж ахуй эрхэлдэг байлаа. Тэгвэл Хойд Кавказын ард түмэн ч мал аж ахуй эрхэлдэг. Тэд яагаад гүйж чаддаггүй хэрэг вэ? Зүүн Африкт Кавказаас ялгаатай нь тэнд нохой бараг байхгүй. Үхэр, мал хариулах ажлыг нохой биш хүүхдүүд хийдэг гэсэн үг. Тэгэхээр тэд багаасаа хурдан гүйдэг болсон байна. Энэ бол эд эсэнд нь байгалиас суусан чадвар. Газар тариалан хөгжсөн Африкийн орнуудын тамирчид гүйхдээ муу. Ширэнгэн ойтой Төв Африкт гүйх зай, талбай байдаггүй тул бүр муу. Төв Африкт хүмүүс ан эрхэлдэг. Анд явахад чимээгүй, болгоомжтой хөдлөхгүй бол болохгүй. Тийм болохоор Конгод хэдий Африкийн хамгийн том улсын нэг ч гүйлтийн тамирчин бараг байдаггүй.
-Далай устай байж африкчууд усанд муу сэлдгийн шалтгааныг тайлбарлаж өгөөч.
-Яагаад гэвэл африкчууд хэзээ ч загасны аж ахуй хөгжүүлж, амьдралаа залгуулж байгаагүй.
-Ойрын зайн гүйлтэд харин африкчууд биш, Ямайк, Америкийн африк гаралтай тамирчид тэргүүлдэг.
-Энд уламжлал, аж ахуйгаас өөр шалтгаантай. Спорт бол амьдралаа дээшлүүлэх, алдарт гарах зам юм. Дэлхийн II дайнаас өмнө хар арьстай сагсан бөмбөгч байгаагүй. Тэд Мартин Лютер Кингийн агуу илтгэлийн дараа гарч ирсэн юм. Арьс өнгөөр ялгаварлах системийг халсны дараа Америкийн олон сая хар арьст иргэн эдийн засаг, шинжлэх ухаан, спорт зэрэг аль нэг салбарт орох хэрэгтэй болсон. Үүнээс хамгийн хялбар нь спорт байлаа. Яагаад гэвэл боловсрол, мэдлэг хэрэггүй, зөвхөн өөрөө хичээхэд л болох байв. Ингээд сагсан бөмбөг африк гаралтай америкчуудын хувьд дээш гарах гол зам болсон юм. Тоглоод л баяжна, тэд энэ замыг сонгосон.
-Африк тамирчдын биеийн хөгжил нөлөөлдөг үү?
-Тийм ээ, африкчууд, ялангуяа нилот овгийнхны хөл урт, учир нь тэд элсэн цөлийг хурдан туулах шаардлагатай тул эволюцын хөгжлийн дүнд тийм болсон. Харин уултай газрын хүмүүс нь хөл богино байдаг.
-Африкчууд Өвлийн олимпод амжилт гаргадаггүй гол шалтгаан бол цасгүй байх.
-Мэдээж, тэдэнд цас, мөсөн дунд юу хийх ойлголт байхгүй. Үзэж хараагүй зүйлдээ амжилт хэн ч гаргахгүй. Хоккейг аваад үзэхэд европчууд бүгд сайн биш. Канад, Швед, Финланд, ОХУ зэрэг цастай хэдэн орон л сайн тоглодог. Итали, грекүүд бол чадахгүй.
-Азиуд яагаад байт харвааны төрөлд сайн байна вэ? Риогийн олимпод амжилттай оролцсон ОХУ-ын шигшээ багийн ихэнх нь буриад тамирчид байлаа.
-Азийн бүх орон харвахдаа сайн хэрэг биш. Вьетнамуудыг байт харваанд сайн байхыг би лав мэдэхгүй. Энд Монголын Эзэнт гүрний нөлөө их. Монголчууд их гүрнээ харваачдын тусламжаар байгуулсан. Тэгэхээр Хятадын баруун хэсэг, Монгол, Буриадад сур харваа үндэсний спорт болон хөгжсөн байдаг. Би саяхан Бутанд очлоо. Тэнд тосгон болгонд байт харвааны талбай байна. Ажлаа тараад л харваж амардаг хэрэг.
-Азиудын бас нэгэн сайн спортын төрөл бол ширээний теннис.
-Үнэнийг хэлэхэд мэдэхгүй юм. Хятадууд, азиуд багийн спортод муу, хувийн төрөлд амжилт гаргадаг онцлог нь нөлөөлсөн байж болох.
-Яагаад?
-Энэ миний бодол л доо. Магадгүй тэд маш удаан хугацаанд хамт олон дунд бөөнөөрөө байсан болохоор одоо биеэ даахаар зүтгэж байгаа байх. Бүтэн 70 жил коммунист нийгэмд байсан хүмүүс одоо хувь хүн гэдгээ харуулах хүсэлтэй байгаа биз ээ. Хятадууд ганган хувцас, брэнд бараанд дуртай болсон нь ч тийм шалтгаантай. 70 жил ижилхэн хувцас өмсөж, үсээ адилхан засуулж байсан болохоор одоо нэг нэгнээсээ ялгарах гэж оролдож байна.
-Тэгвэл тэд усанд үсрэлт, гимнастикт яагаад сайн байна вэ? Яагаад тэд ийм уян хатан байна?
-Сайн мэдэхгүй юм. Энэ спортын төрөлд хятад, япон тамирчид сайн. Тэд мал аж ахуй биш тариалан эрхэлдэг ард түмэн. Магадгүй будаа, ногоо тарих гэж байнга бөхийсөөр уян хатан болсон байх.
-Азиуд яагаад намхан нуруутай болов?
-Уураг бага хэрэглэдэг байсан болохоор тэр. Үндсэн хоол нь будаа, өөрөөр хэлбэл нүүрс ус. Гэхдээ сүүлийн үед уураг хэрэглэдэг болсноор өндөр ази залуус олширч байгаа.
-Ирээдүйд олимпын наадмын гүйлтийн төрөлд европ тамирчин түрүүлдэг цаг ирэх болов уу?
-Эволюцын хөгжлийн онолоор бол боломжтой. Мянган жил генээ цэврээр аваад явсан үндэстэн байхгүй. Францчуудыг харахад бага багаар харлаад байгаа нь мэдэгддэг. Гэхдээ ямар нэг спорт моодонд орж, хүмүүс хичээллээд эхэлбэл тус спорт тухайн оронд хөгжих боломжтой.
Сэтгэгдэл ( 1 )
Францчуудыг харахад харлаад байгаа гэнэ шүү...Монголчуудаа та нарыг харахаар улам онийгоод нүүр нь хавтгай болоод давжаараад Хятад болж харагдаад байгаа шүү.Европ хүнтэй суу.Ядаж л монголдоо муу санадаггүй царайлаг өндөр хүүхдүүд гарна тэгж их гадны хүнтэй суух гээд байгаа бол