БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улс ядуу бүс нутгийн жагсаалтаас гарч, хөгжиж буй гэх ангилалд оржээ. БНХАУ-ын Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар бүс нутгийн ангилалтай 26 хошуу нутаг ядуу гэх ангиллаас гарсан байна. Энэ оны эцэс гэхэд нийт 31 хошуу ядуу бүс нутгийн ангиллаас гарах болсныг БНХАУ-ын Засаг захиргаа мөн онцолсон байна.
Засгийн газрын мэдээлснээс харвал ядуу гэх ангилалд хамаарах бүс нутагт дэд бүтэц, соёлын газрыг ихээр төвлөрүүлж, хүн ам оршин суухад таатай байх зорилгоор үндэсний томоохон компаниудын салбар төвүүдийг хуваан байршуулах болсон нь ядуурлаас ангижрахад гол түлхэц болжээ.
БНХАУ-ын бодлогод 2020 оны эцэс гэхэд нэн ядуу гэх тодорхойлолттой хүн амыг 95 хувь бууруулна гэж заасан байдаг юм. БНХАУ-д 2013 онд 1.5 сая хүн нэн ядуу гэх тодорхойлолтод багтаж байсан бол 2018 оны сүүлээр 152.4 мянган хүн нэн ядуу гэх тодорхойлолтод багтах хэмжээнд амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )