Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид өнгөрсөн мягмар гарагт /2019.10.29/ Сүхбаатар дүүрэгт байрлах "UNION building", Баянзүрх дүүрэгт байрлах "Амар", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зочид буудлаас БНХАУ-ын 800 гаруй иргэнийг баривчилсан билээ. Энэ үеэр хэргийн газраас гар утасны 10 мянга гаруй сим карт, 1000 орчим өндөр үзүүлэлттэй компьютерийг эд мөрийн баримтаар хурааж авсан байдаг.
Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл "Бид наймдугаар сараас хойш мэдээлэл авч байсан. Эхний ээлжинд 80 хүн орж ирсэн, сүүлд тоо 800-д хүрлээ. Үүнийг зохион байгуулсан хүн нь тодорхой. БНХАУ-ын иргэд мөнгө угаасан нь батлагдсан. Хятад иргэд 1000-аад компьютер, 10000-аад гар утасны сим ашиглаж байсан. Энэ бүхэн бүрэн хяналтад байгаа. Хэрэгт холбогдуулан саатуулж байгаа хүний тоо 800 орчим болсон. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон. Тиймээс албадан гаргах бүх нөхцөл бүрдсэн" гэх мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл эл асуудалд өнөөдөр /2019.11.01/ УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хятадын 800 иргэнтэй холбоотой асуудал мөнгө угаахтай холбоотой. Манай тусгай албад сайн ажилласан. Эхний ээлжинд гаалиар 1000 компьютер, 10000 гар утас оруулж ирэхэд илрүүлж чадаагүй, аялал жуулчлалын визээр нь аялуулаагүй хил болон гаалийнхантай хариуцлага тооцно" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Gaalitai yaaj hariytslaga tootshiin, gaaliihand yamar byryy bna, hiliihend ch bas byryy bhgui. Visa olgoson consuld hariytslaga tootsoh yostoi