Дэлхийн нийт хүн амын тал хувь нь жингээ хасах хүсэлтэй гэнэ. Хоолны дэглэм барих, өлсөх зэрэг арга үр ашиггүй төдийгүй биед хортой гэдгийг эрдэмтэд нотолжээ. Тийм болохоор спорт, эрүүл хооллолт нь жингээ хасах хамгийн зөв арга юм. Ингээд та фитнест явахаар шийдлээ. Анх явж байгаа хүн фитнесийн талаар худал үнэн маш их юм сонсоно. Харин та тэдгээр мэдэмхийрэгч нарт бүү итгэ.
№1. Дасгал хийх хамгийн зөв үе бол өглөө
Өглөө л сайн гэж хэлж болохгүй. Дасгал хийх хамгийн зөв үе бол та бэлтгэл хийхэд бэлэн болсон байх үе юм. Орой хийх үү, өглөө гүйх үү гэдэг чухал биш. Хамгийн гол нь тогтмол хийх хэрэгтэй. Өглөө, оройны бэлтгэлд ялгаа байхгүй гэдгийг шинжлэх ухаан нотолсон билээ.
№2. Тархины шилдэг дасгал бол үгийн сүлжээ, таавар, тоглоом
Үгийн сүлжээ, таавар таах нь тархиа хөгжүүлэх цорын ганц арга биш. Биеийн дасгал ч тархийг хөгжүүлнэ. Дасгал хийснээр цусны эргэлт сайжирна. Үгийн сүлжээ бөглөөд суухаас илүү хурдан цус эргэнэ гэсэн үг. Спорт сэтгэл санаа сэргээж, ой тогтоолтыг сайжруулдаг.
№3. Ганц хоёр 7 хоног бэлтгэл таслахад муу юм байхгүй
Үгүй шүү. Ганц долоо хоног бэлтгэл хийхгүй байхад л таны булчин унаж, суларна. Тиймээс дасгал хийн, биеэ хатуужуулж эхэлсэн бол залхуурч, олсон амжилтаа үгүй хийж болохгүй.
№4. Холын зайд гүйх нь илүү ач холбогдолтой
Энэ бол худлаа яриа. Ойрын зайд гүйдэг тамирчид марафоны тамирчдын зүрхний ажиллагаа ижилхэн. Харин ч бага зэрэг гүйх, алхах нь биед илүү тустай.
№5. Спорт ундаагаар шингэний дутагдлаа нөхөх хэрэгтэй
Харамсалтай нь энэ ч худал. Спортын ундаа бол чихэр, усны нийлмэл юм. Харин шинжээчид цэвэр ус ууж, бэлтгэлийн дараа уурагтай хоол идэж, хүчээ сэргээхийг зөвлөж байна.
№6. Гадаа гүйснээс дотор гүйсэн нь дээр
Фитнесийн танхимын гүйлтийн зам гадаа цэвэр агаарт гүйх хоёр ижил зай туулсан ч огт өөр зүйл. Салхины эсрэг болон тэгш бус гадаргуу дээр гүйх нь илүү их булчин ажиллуулдаг тул шатаах калори нь ч 10 хувь их байдаг байна.
№7. Бэлтгэлийн дараа их идмээр санагддаг
Хэрэв үнэхээр бэлтгэлийн дараа хоол идмээр санагдаад байвал дасгалаа буруу хийсний шинж. Биеийн ачаалал их байвал өлсөх мэдрэмж байхгүй болдог.
№8. Кальци зөвхөн сүүн бүтээгдэхүүнд байдаг
Сүүн бүтээгдэхүүнд хамгийн их кальци байдаг гэдэг яриа хуучирсан. Харин брокколи, кунжут, шпинат зэрэг сүүнээс кальци ихтэй зүйл байна.
№9. Йог нурууны өвчнийг арилгана
Йог гэдэг нурууны өвчнийг анагаах зориулалттай эд биш. Мэдээж бага зэргийн өвчнөөс салахад йог тусална. Харин архаг өвчнийг бол йог харин ч эсрэгээр хүндрүүлэх магадлалтай тул эмчтэй зөвлөөрэй.
№10. Гүйхэд өвдөг, хөлийн ул гэмтэнэ
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар гүйлт нь ямар ч хоргүй, харин ч яс, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )